UBLife Logo
Дэлхий

92 настай Бийя зуу хүртлээ Ерөнхийлөгчөө хийнэ

92 настай Бийя зуу хүртлээ Ерөнхийлөгчөө хийнэ

Поль Бийя бол Камеруны Ерөнхийлөгч. Одоо 92 настай. Алс тэртээ Москва хотод Леонид Ильич Брежнев амьсгал хураахаас хэдхэн хоногийн өмнө Төрийн тэргүүн болж байжээ. Тэр цагаас хойш 43 жил өнгөрсөн ч Бийя энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд найм дахь удаагаа оролцохоор шийдсэн байна. Гэхдээ “ард түмнийхээ хүсэлтээр” гэжээ. Хэрэв тэр ирэх аравдугаар сард болох сонгуульд ялбал дахиад 7 жил төрийн эрх барина, өөрөөр хэлбэл бараг л зуун нас хүртлээ улс орноо удирдсан хэрэг болох юм.

Гадаадын хэвлэлийнхэн энэ талаар Камеруны нийслэл Яунде хотын иргэдээс асуухад хэн нь ч хариулсангүй, хариулсан хэд нь нэр, зүс царайгаа нууцлахыг хүссэн байна. Үүнд “Дэлхийн ямар ч улсад ийм настай хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсныг би сонсоогүй, мэдэхгүй”, “Би түүнийг зодог тайлж, тэтгэвэртээ гарна гэж бодож байлаа” гэсэн хариулт их байжээ.

Харин Бийяг дэмжигчид бас байна. Төрийн албан хаагч Нгоно Мариус “Ерөнхийлөгч Камеруны ард түмэнд дахиад олон зүйл өгч чадна. Нэрээ дэвшүүлж байна гэдэг чадна гэсэн үг” гэсэн бол зөвлөхийн ажилтай Сильвия Типа “Засгийн эрхийг ардчилсан зарчмаар шилжүүлэх нь чухал. Гэхдээ одоо Бийя шиг сайн Ерөнхийлөгч байхгүй. Тэр ард түмний төлөө их зүйл хийсэн. Магадгүй Бурхан бидэнд ийм Ерөнхийлөгч өгсөн байх” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.