Өчигдөр Унгарын нийслэлд сонгомол барилдаан, чөлөөт бөхийн чансаа олгох тэмцээн эрэгтэй 7 жингийн барилдаанаар эхэллээ. Сонгомол барилдааны олимпын аварга Имре Пойяк, Янош Варга нарын нэрэмжит тус тэмцээнээр энэ жилийн ДАШТ-ий бөхчүүдийн чансааг тогтоох юм. ОХУ-ын эрэгтэй баг тэмцээнд оролцсоогүй ч сонгомол, эмэгтэй чөлөөтийн баг ирсэн байна.
Эрэгтэй 97 кг жинд ноёлож байгаа гэдгээ Бахрейний Ахмед Тажудинов батлан харууллаа. Тэрээр 4 барилдахдаа нийт 46:2 онооны харьцаатай бүгдэд нь цэвэр ялалт байгуулсан. Мөрөндөө хагалгаа хийлгээд хэсэг завсарласан Ахмед эргэн ирээд хоёр тэмцээнд оролцоод хоёуланд нь итгэл төгс түрүүллээ. 14 хоногийн өмнө болсон Испанийн тэмцээнд гурав барилдахдаа бүгдийг нь цэвэр ялсан юм. Хүнд жинд Бахрейний Шамиль Шарипов финалд Беларусын Денис Хроменковыг 5:3 ялж, тэргүүллээ.

Өнөөдөр эрэгтэй үлдсэн 3 жин болох 74, 86, 92 кг, эмэгтэй 50, 53, 57, 59, 72 кг гэсэн таван жингийн медальтнууд тодорно.
UWW чансаа олгох тэмцээн
Эрэгтэй
57 кг. 1. Люк Лилледаль (АНУ). 2. Ислам Базарганов (Азербайжан). 3. Никлас Штехеле (Герман), Арыйан Тютрин (Беларус).
61 кг. 1. Такара Сүда (Япон). 2. Тайырбек Жумашбек уулу. 3. Бекзат Алмаз уулу (хоёул – Киргиз), Есенгельди Асылжан (Казахстан).
65 кг. 1. Сужит (Энэтхэг). 2. Али Рахимзаде (Азербайжан). 3. Вазген Теванян (Армени), Годердзи Дзебисашвили (Гүрж).
70 кг. 1. Кэннүсүкэ Аогири (Япон). 2. Арман Андреасян (Армени). 3. Кажай Кемертелидзе (Гүрж), Сина Халили (Иран).
79 кг. 1. Владимир Гамкрелидзе (Гүрж). 2. Магомед Евлоев (Тажикистан). 3. Фаридоун Бабаи (Иран), Георгиос Кугумицидис (Грек).
97 кг. 1. Ахмед Тажудинов (Бахрейн). 2. Збигнев Барановски (Польщ). 3. Жонатан Леонардо Айело (АНУ), Адлан Висханов (Франц).
125 кг. 1. Шамиль Шарипов (Бахрейн). 2. Денис Хроменков (Беларус). 3. Ален Хубулов (Болгар), Роберт Баран (Польш).