Бразилийн шигшээ багийн хөлбөмбөгч Неймар Саудын Арабын "Аль Хилал" багт очсоноосоо хойш гэмтлийн улмаас хоёр жилийн хугацаанд ердөө гуравхан тоглолтод оролцсон.
Арабт "агаар таараагүй" Неймар 2025 гарангуут төрөлх "Сантос"-тоо эргэн ирсэн билээ.
Бразилдаа хариад удалгүй дахин гэмтэл авч , хоёрдугаар сараас хойш нэг ч тоглолтод бүтэн талбайд гараагүй.

Харин өчигдөр (07.16.2025) болсон Бразилийн дээд лиг "Brasileirao Serie A" -ийн 14 дэх тойргийн "Фламенго"-той хийсэн тоглолтод Неймар бүтэн тоглолоо. Бүтэн тоглоод зогсолгүй тоглолтын турш тун идэвхтэй тоглож, хууралт , гоё гоё дамжуулалт цөөнгүй хийн, улмаар 84 дэх минутад энэ тоглолтын цорын ганц гоолыг оруулан, төрөлх багтаа хожил авчирлаа.
Неймар мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа "Сантос"-оос эхэлж, 2009-2013 онд тоглохдоо 103 тоглолтод 54 гоол оруулж байсан билээ.

Харин энэ жил эргэн "Сантос"-доо нэгдсэнээс хойш лигийн тав дахь тоглолтоо хийж, анхны гоолоо оруулсан нь энэ.
Хэрэв гэмтэл бэртлээс хол байж чадвал Неймар ирэх зун болох ДАШТ-д Бразилийн шигшээд тун хэрэгтэй.
Неймар 2010 оноос хойш Бразилийн шигшээ багтаа 128 удаа тоглож, 79 гоол оруулсан бөгөөд тоглосон тоогоороо Кафугийн (142) дараа хоёрт, гоолын тоогоороо нэгдүгээрт ( Пеле 77 гоолоор хоёрт, Роналдо 62 гоолоор гуравт) бичигдэж байгаа юм.
ЗЗ настай Нэймарын хувьд 2026 оны ДАШТ-д амжилттай тоглох гол зорилготой байгаа билээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин