UBLife Logo
Спорт

Тацүнами ояката: Хоошёорюүгийн хөлийн эрхий хуруу гэмтсэн

Тацүнами ояката: Хоошёорюүгийн хөлийн эрхий хуруу гэмтсэн

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёд гурав дараалан унаад тэмцээнээс гарсан ёкозүна Хоошёорюүгийн гэмтлийн оношийг Сүмо холбооноос зарлалаа. Түүний зүүн шилбэний шөрмөс сунаж, зөөлөн эд няцарсан, хөлийн эрхий хуруу гэмтсэн тул нэг сар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэжээ. Хоошёорюүгийн багш Тацүнами ояката сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тэмцээнээс гарах болсон шалтгаан юу вэ?

-Хөлийн ясны хавьцаа цус гарч байгаа. Цуурсан уу гэж үү? Зүүн хөлийн эрхий хуруу гэмтсэн байгаа.

-Тэмцээний өмнө авсан гэмтлээ сэдрээв үү?

-Тийм тал бий. Гэхдээ Аонишикитэй барилдахдаа гэмтсэн гэж бодож байна. Яах ч аргагүй айхтар гэмтэл байлаа.

-Хэзээ тэмцээнээс гарахаар шийдэв?

-Ялагдсан орой барилдана гэж ярьж байсан ч өглөө нь шинжилгээний хариуг нь хараад би больсон нь дээр гэж хэлсэн. Хүрэхэд л их өвдөж байна гэж хэлж байсан болохоор тэр.

- Ёкозүна өөрөө барилдах хүсэлтэй байв уу?

-Аварга цолны баяраа дөнгөж саяхан хийснийг хэлэх үү, дэмжигч хүмүүсийн итгэлийг хариулах хүсэлтэй байсан нь гарцаагүй. Гэвч гэмтчихлээ.

-Тэмцээний голоос барилдах боломж байгаа юу?

-Байхгүй. Энэ удаа бөх сонирхогчид, сүмо холбооны урмыг хугаллаа. Дараагийн удаа барилдахдаа ямар ч гэмтэлгүй, түрүүлэхийн төлөө өрсөлдөх болно гэж хэлмээр байна.

-Есдүгээр сарын тэмцээнд барилдах уу?

-Одоохондоо шийдэх боломжгүй. Тойргийн барилдаан байна. Дэвжээндээ эмчилгээ хийлээ гээд бусад нь тойргийн барилдаанд явчихаар утгагүй. Ярилцаж байж шийднэ дээ. Тэмцээнээс гарахаар болоод Хоошёорюү ямар ч үг дуугараагүй, баргар царайтай сууж байсан. Сэтгүүлч та бүхэн дэмжээд өгөөрэй.   

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.