UBLife Logo
Спорт

Манай гарагийн хамгийн ахмад марафон гүйгч харамсалтайгаар нас барлаа

Манай гарагийн хамгийн ахмад марафон гүйгч харамсалтайгаар нас барлаа

Дэлхийн хамгийн ахмад марафон гүйгч Фаужа Сингх 2025 оны долоодугаар сарын 14-нд Энэтхэгийн Пенжаб мужийн Жаландар хотын ойролцоо нас баржээ.

Харамсалтай нь Фаужа Сингх өндөр насны, эсвэл өвчний улмаас бус харин автын ослоор ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг зам хөндлөн гарч явахад нь цагаан өнгөтэй "Toyota fortuner" загварын машинтай эдгээд дайраад, хэргийн газраас зугтаасан байна. Цагдаа нар камерны бичлэгээс машины дугаарыг тогтоожээ.

Фаужа Сингх 1911 онд Британий Энэтхэгийн Пенжаб мужийн Жаландар хотын ойролцоох Биас Пинд тосгонд төржээ.

Ихэнх насаа газар тариалангийн ажил эрхэлж өнгөрөөсөн Сингх 1990-ээд оны эхээр Англид амьдрах хүү дээрээ очиж , Лондонгийн ойролцоох Илфоод хотноо амьдарч байсан байна. Залуудаа сонирхогч гүйгч байсан 2000 онд 89 настайдаа анх удаа алдарт Лондон марафонд оролцож, бүтэн марафоны зайг дуусган барианд орсон ажээ. Үүнээс хойш олон улсын марафонд тогтмол оролцдог болж.

Фаужа Сингх 2003 онд 92 настайдаа "Toronto waterfront" марафонд оролцож, 42 км 195 м зайг 5 цаг 40 минут гүйж барианд орж байсан нь хувийнх нь рекорд амжилт нь болж үлджээ.

2011 онд 100 настай марафоны зайг хамгийн өндөр насандаа гүйж, барианд орсон ( 8 цаг 25 мин 17 сек) манай гарагийн анхны хүн болсон юм.

2016 онд 105 настай Фаужа Энэтхэгийн Мумбай хотноо болдог марафонд  "тоосоо өргөжээ".

Фаужа Лондонгийн марафонд зургаан удаа (2000,2001,2002,2003,2004,2012 онд), Торонто марафонд хоёр удаа (2003, 2011) оролцож, Нью Йоркийн марафонд нэг удаа (2003) оролцож, бүгдэд нь зайгаа дуусган барианд орж байв.

Мөн олон тооны марафон, хагас марафон, 10 км-ийн зайд амжилттай гүйж, барианд орсон билээ.

2023 оны дөрөвдүгээр сард Фаужа Сингх 112 настайдаа "зодог тайлсан" юм.

"Тюрбантай (энэтхэгчүүдийн өмсдөг даавуун малгайг ийн нэрлэдэг) Хуй Салхи" хочит Фаужа Сингх 2012 оны Лондонгийн олимпийн галт бамбарын буухианд оролцож байжээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.