Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан долоодугаар сарын 19-ний 11:00 цагаас Хүй долоон худаг Монгол наадам цогцолборт болно.
Тус барилдаанд зодоглохоор одоогийн байдлаар улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, М.Лхагвагэрэл тэргүүтэй 150 гаруй бөх бүртгүүлээд бна. Шинэ цолтнуудаас М.Бямбадорж начин бүртгүүллээ.
Бүртгэл өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Тус барилдааны:
Түрүү бөх авто машин
Үзүүр бөх 30 сая төгрөг
Их шөвөг 10 сая төгрөгийн бай шагнал гардана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО