UBLife Logo
Newsfeed

Интернэтийг шуугиулж буй “S Line“ цувралын тухай 8 баримт

Интернэтийг шуугиулж буй “S Line“ цувралын тухай 8 баримт

Сүүлийн долоо хоногт TikTok, X болон Instagram зэрэг сошиал платформуудыг шуугиулж, олон улсын үзэгчдийг татаад буй Солонгосын “S Line” хэмээх шинэхэн цувралтай холбоотой дараах 8 баримтыг сонирхуулж байна.

1. Цацагдахаасаа өмнө “viral” болсон Солонгос цуврал

“S Line” нь албан ёсоор нээлтээ хийгээгүй байхдаа TikTok-д тавигдсан богино хэмжээний трейлер, дүрүүдийн харилцааны хэсгүүдээрээ хэдийнээ хэдэн сая хандалт авч, сошиал медиа хэрэглэгчдийн таамаг, контентуудыг дагуулж эхэлсэн.

2. S line гэдэг нь…

Хүмүүсийн дээр харагдах улаан утаснууд бол өмнө нь дотно харилцаанд орж байсныг илтгэж буй. Энэ утас харилцаанд орсон хүмүүсийг хооронд нь холбосон байдаг.

3. Вебкомикоос сэдэвлэгдсэн

Kkomabi хэмээх уран бүтээлчийн “S Line“ хэмээх вебкомикоос сэдэвлэн бүтээсэн.

4. Долоо хоног бүр шинэ анги…

7 сарын 11-нд эхний хоёр анги цацагдсан. Харин өнөөдөр буюу 7 сарын 18-нд шинэ ангиуд цацагдах гэж байна. Гэхдээ хүмүүсийн харж буй шиг тийм ч гэгээлэг кино биш ээ. Харин триллер, гэмт хэрэг төрлийн бүтээл болохыг анхаараарай.

5. Олон улсад Netflix-ээр дамжин гарах хүлээлт

Одоогоор зөвхөн Өмнөд Солонгосын платформ дээр гарч байгаа ч, олон улсын эрхийг Netflix болон бусад стриминг үйлчилгээнүүд сонирхож байгаа тухай мэдээлэл гарч байна. Үзэгчид энэ бүтээлийг дэлхий даяар үзэх боломжтой болохыг хүлээж байна.

6. Алдарт моделийн анхны гол дүр

Солонгосын алдарт модель, жүжигчин И Сухёк уг бүтээлээр анхны гол дүрийн жүжигчний гараагаа эхлүүлээд байна. 2015 онд “The Scholar Who Walks the Night” кинонд эсрэг дүрд тоглож байсан байна.

7. Мөн бидний сайн танил…

Бид бүгдийн “Single’s Inferno“ болзооны шоунаас харж байсан хөтлөгч, жүжигчин И Да-хи мөн тус бүтээлийн гол дүрийг бүтээгээд буй. Beauty Inside, Big Man, I Hear Your Voice зэрэг кинонд тоглож байснаар нь хүмүүс түүнийг мэддэг.

8. Монголд ч мөн нэлээн шуугих сэдэв боллоо

Олон төрлийн мийм, бичлэг, бүр рекламууд хүртэл хийгдэж байгааг та бүхэн анзаарсан биз дээ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.