UBLife Logo
Newsfeed

Захирал, ажилтан хоёрын нууц харилцаа Coldplay-ийн тоглолт дээр ил болов

Захирал, ажилтан хоёрын нууц харилцаа Coldplay-ийн тоглолт дээр ил болов

Нью-Йорк хотод төвтэй технологийн компани Astronomer-ийн Гүйцэтгэх захирал Энди Байрон болон тус компанийн хүний нөөцийн газрын захирал Кристин Кабот нар Coldplay хамтлагийн тоглолтын үеэр “kiss cam”-д өртөж, олны анхаарлыг татсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдлаа.

TikTok хэрэглэгч @instaagrace-ийн нийтэлсэн уг бичлэгт Coldplay хамтлагийн тоглолтын үеэр том дэлгэцээр хосуудыг харуулж байх үед камер Байрон, Кабот нарыг харуулжээ. Тухайн үед Байрон Каботыг тэвэрч байсан ч камер тэднийг харуулахтай зэрэгцэн шууд нэгнээсээ холдож, Кабот нүүрээ гараараа халхалж, Байрон доош тонгойн камераас зугтаахыг оролдсон юм.

Энэ үед дуучин Крис Мартин хошигнон, “Тэд гэр бүлээс гадуурх харилцаатай юм уу, эсвэл зүгээр л маш ичимхий хүмүүс бололтой” хэмээн хэлсэн нь бичлэгийг бүр ч хөгжилтэй болгосон юм.

Тэд аль аль нь тусдаа гэр бүлтэй хүмүүс бөгөөд бичлэгийн зүүн талд гарч буй эмэгтэй мөн нэг компанид ажилладаг болохыг хүмүүс олж тогтоожээ.

Энэхүү үйл явдлын ардаас бичлэгт өртсөн захирал Энди Байрон олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийсэн байна.

Би эхнэр, гэр бүл, мөн Astronomer компанийн хамт олноосоо чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Хамтрагчийн хувьд, эцэг хүний хувьд, удирдагчийн хувьд ч надаас илүү дээр нэгнийг та бүхэн хүртэх эрхтэй.

Би одоогоор өөрийгөө эргэцүүлж, хариуцлагаа хүлээж, хувь хүний болон мэргэжлийн хувьд дараагийн алхмуудаа тодорхойлоход анхаарч байна. Энэ үйл явцыг даван туулж байхдаа надад хувийн орон зай өгнө үү гэж хүсэж байна.

Мөн, хувийн байх ёстой мөч бусдын зөвшөөрөлгүйгээр олон нийтийн хүртээл болсныг сэтгэл түгшин хүлээж авсан гэдгээ хэлмээр байна. Би уран бүтээлчдийг хүндэлдэг ч, бид бүгд хэн нэгний амьдралыг шоу болгон хувиргахын хор уршгийн талаар илүү гүн бодох хэрэгтэй гэж бодож байна.

Энэ үйл явдлаас үүдэн түүний эхнэр өөрийн олон нийтийн сүлжээн дээрээс нөхрийнхөө овгийг хасчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
reply to haha\18.141.177.189
as they should
haha\13.229.223.82
don't be surprised if one of them would commit suicide