Биатлоны тод одын нэг, Олимпын хошой аварга, Дэлхийн АШТ-ий долоон алтан медальт, Германы биатлонч Лаура Дальмайер цэл залуухан 31-хэн настайдаа зуурдаар амиа алдлаа.

25 настайдаа биатлоны буу, цанаа хананд өлгөж, их уулс руу сэтгэл зүрхээ зориулах болсон герман бүсгүй маань Пакистаны Харахорум уулын Лайла оргилд (6096 м) авирч байхдаа 5700 метрийн орчимд чулуун нурангид өртжээ.

Нурангид өртсөний дараа Лаура амьд байсан бөгөөд хамтран авирагчтайгаа холбогдож байсан гэнэ.

Гэвч уулсын онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас болж аврах багийнхан тусламж үзүүлж чадсангүй.
Лаура багаасаа л ууланд "дурлаж" 4000-6000 метрийн өндөртэй 10 гаруй оргилд гарч байсан туршлагатай уулчин байлаа.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин