UBLife Logo
Спорт

Хэнтийнхэн Б.Ганхайчийн ДАШТ-ээс авчирсан медалийг нэг өрөө байраар мялаалаа

Хэнтийнхэн Б.Ганхайчийн ДАШТ-ээс авчирсан медалийг нэг өрөө байраар мялаалаа

Өнөө жил Душанбе болон Улаанбаатарын Их дуулга тэмцээнд нэвтхэн түрүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль атгасан жүдоч Болдын Ганхайчид хүндэтгэл үзүүлэх наадам Хэнтий аймагт энэ цаг мөчид болж байна.

Хэнтийнхэн Б.Ганхайчийн дээрх амжилтыг нэг өрөө байраар мялаажээ.

Тэрбээр мөн Азийн АШТ-ий иж бүрэн медальт бөх юм. Мөрөө олон дахин мулталснаас үүдэн хагалгаанд орж, багагүй хугацаанд Их спортоос завсарлаад ахин татамид гарахдаа урьдынхаасаа ч өндөр амжилтад хүрсэн билээ, тэр.

Б.Ганхайчийн дараагийн том зорилго нь 2028 оны олимпын наадмыг зорьж байна гэв. Та бүхэн түүний дэлгэрэнгүй ярилцлагыг тун удахгүй манай сайтаас хүлээн авч уншаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.