UBLife Logo
Спорт

Бенжамин Сеско Улаан чөтгөр боллоо

Бенжамин Сеско Улаан чөтгөр боллоо

“РБ Лейпциг” багийн 22 настай довтлогч Бенжамин Сеско энэ зуны хамгийн эрэлттэй тоглогчдын нэг байсан.

Премьер лигийн “Манчестер Юнайтед” болон “Ньюкасл” багууд түүний төлөө үнэ хаялцаад амжсан юм.

Харин эцсийн давуу байдал “Манчестер Юнайтед”-ийн тал руу эргэсэн байна. Улаан чөтгөрүүд шинэ тоглогчдоо 2030 оныг хүртэлх таван жилийн гэрээг зэхжээ.

“Юнайтед”-ийн 22 настай Расмус Хойлунд “Аталанта”-гаас 64 сая паундаар буурь сэлгэсэн ч, Премьер лигийн сүүлийн хоёр улиралд ердөө 14 гоол оруулсан.

Тэгвэл Словени хөлбөмбөгчин Сеско “РБ Зальцбург”-аас 2023 онд Германыг зорьсон. Улмаар Бундес лигт хоёр улирал тоглоод 27 гоол оруулсан байна.

Өнгөрсөн улиралд л гэхэд “Лейпциг”-ийн төлөө бүх тэмцээнд 21 гоол оруулсан.

Улаан чөтгөрүүд энэ зун “Вулверхэмптон”-оос Матеус Куньяг, “Брентфорд”-оос Брайан Мбеумог худалдан авч, хүч зузаатгасан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.151.139.77
ШЕШКО шүү , англи үсэгт дээдэх титэм байхгүй учраас ингэж уншаад бна.Словени цэвэр дуудлагаар ШЕШКО.