UBLife Logo
Newsfeed

Өөд муутай гэр бүлд өссөн хүний 8 шинж

Өөд муутай гэр бүлд өссөн хүний 8 шинж

Өөд муутай гэхээр заавал архичин, эцэг эх нь зодолдож, хэрэлддэг гэр бүл гэсэн үг биш. Ер нь бол нэг нэгнээ дэмждэггүй, хайрладаггүй, хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн өөрийгөө л боддог, гэм буруугаа хүлээдэггүй, нэгнээ хүндэлдэггүй гэр бүл гэсэн үг. Ийм гэр бүлд өссөн хүүхэд өөрийгөө аз жаргалгүйг мэдэрч өссөн. Тэд сэтгэл зүйн хувьд өвдөлт, ичгүүр, айдас мэдэрсээр өсөж том болдог байна. Тийм хүүхдүүд бүх амьдралынхаа турш аз жаргал, хайр амсах ёстой гэдгээ батлах гэж оролдсоор байдаг тул харилцаа, холбоо тогтооход тун хэцүү. Ингээд тийм гэр бүлд өссөн хүнийг илэрхийлдэг найман шинжийг танилцуулж байна.

Бүгдэд тал засах гэж оролдоно

Энэ бол гэртээ байхдаа хэн нэгэнд дандаа байраа тавьж, бууж өгдөг байсны шинж. Дүүд нь дандаа гоё юм авч өгөөд байна уу? Аргагүй, түүнд мөнгө байхгүй гэж тайлбарлаад ойлгохгүй, харин чи тэвчиж чадна. Өвөө чинь ирээд чиний өрөөнд амьдрах болсон уу? Тэвч, ямар аав ээжийн өрөөнд оруулалтай биш. Хүүхдийн парк орж, тоглоно гэж амласан гэж үү? Тиймээ, бид санаж байна, гэхдээ одоо ийм олон асуудал байхад бага зэрэг хүлээ. Ер нь бусдын хүслийг тоодоггүй гэр бүлд өссөн хүүхэд бусдад тал засах зуршилтай болсон байдаг. Тэр андтайгаа дайсагналцахгүйн тулд албан тушаалаас ч татгалзах үе бий.

Өөрийгөө аврахын тулд худлаа ярина

Бага байхдаа түүний зодуулах, загнуулахаас аврагдах ганц зам нь худлаа ярих байсан. Зөвшөөрөлгүй тавгийн идээ хуурайлах, гэрийн даалгавар хийгээгүй, хичээлдээ муу авах гээд бүх зүйлд худлаа хэлж байж л зодуулахгүй өнгөрнө. Хүү том болжээ, гэсэн ч тэр загнуулах, шүүмжлүүлэхээс айсан хэвээр. Сэрүүлгээ сонссонгүй, нам унтчихаж гээд ажлаас хоцорсон үнэн шалтгаанаа хэлэхэд болоод өнгөрөх ч тэр аймшигтай түгжрэлд орсон гэж бурна. Ийм хүн өөрөө өөрийнхөө худлаа ярианд итгээд эхэлдэг аюултай.

Ажлыг бүрэн дуусгахгүй, орхидог

Өөд муутай гэр бүлд өссөн хүүхдүүд ажил, даалгавраа дутуу хийдэг зуршилтай. Тэд алдаа гаргахаас эмээдэг, өөртөө итгэлгүй тул ажлаа голоос нь орхих, үгүй бол өөр хүнд шилжүүлдэг. Ингээд сэтгэл нь амрах ч ажлыг нь авсан хүн зоригтой хийгээд магтуулж байх нь олонтоо.

Өөртөө бусдын асуудлыг тохно

Бүтэлгүй гэр бүлд би болон өөр хүний хооронд зааг байхгүй. Байнга “Хэрэв чи байгаагүй бол...” гэсэн үг сонсож өссөн хүүхэд өөрийгөө аав, ээж нь аз жаргалгүй байгаагийн буруутан мэт ойлгодог болно. Том болсон хойноо ч тэрээр бусдын асуудлаар амьдарч, шийдэх гэж оролддог. Бусдын алдааг өөрийн мэт бодох нь ч сэтгэл зүйн эмгэг.

Өөрийгөө байнга “хэмлэнэ”

Тэд амьдралынхаа турш өөрийгөө загнаж, буруутгаж явдаг. Жишээ нь, төсөл нь тааруу болоод шүүмжлэгдээд бодож санах зүйлгүй, ажлаасаа гарлаа. Харин дараа нь хэсэг бодоод яах гэж гарав гээд л өөрийгөө хэмлээд, сэглээд эхэлнэ.

Бүгдийг хянах гэж оролдоно

Энэ бол түүний хувьд аюулгүй байдлын баталгаа, амьд үлдэх арга зам. Багад нь эцэг эх нь түүний алхаа бүрийг хянадаг байснаас тэр ингэж байж, хэрэгт орохгүй юм байна гэж гүн итгэдэг болсон. Удалгүй тодорхойгүй байдал болгон стресс болж, зовно. Ингээд ойр дотнын хүмүүсээ үргэлж холбоотой байхыг шаардаж, хаана юу хийснээ хэлэхийг тулгана. Дарангуйлагч мэт санагдах ч үнэндээ өөрийгөө хамгаалах, өчүүхэн арга нь.

Хэн нэгэнд байнга ямар нэг зүйлийг батлах гэж оролддог

Урагшгүй гэр бүлд өссөн хүүхэд өөрийгөө үр дүн, амжилтаар үнэлээд сурчихдаг. “Би ийм зүйл хийж байгаа болохоор л намайг үнэлж байгаа” гэсэн ойлголттой. Яагаад гэвэл багад нь түүнийг бүгд бүтэлгүй, тэнэгээр нь дууддаг байсан. Ингээд л тэд одоо өөрийгөө сайн, чадалтай гэдгийг батлах, харуулах гэж үхэн хатан зүтгэдэг.

Сэтгэлийн хөдлөлөө гаргаж чаддаггүй

Тиймээс өөрийгөө төдийгүй эргэн тойрны хүмүүсээ зовоодог. Өөрийгөө өрөвдөж байснаа хэдхэн минутын дотор бусад руу дайраад эхэлдэг тул ажлынхан нь ойлгохгүй, гайхна. Тоглоомын үгэнд ч уурлаад. Яагаад гэвэл түүнийг багад нь сэтгэл хөдлөлөө ойлгож, зөв илэрхийлж сургаагүй. Тиймээс сэтгэл дотор нь бөөн бужигнаан. Хэн нэг нь үнэн сэтгэлээсээ түүний эрүүл мэндийг асууна гэдэгт итгэдэггүй тул үнэнээсээ хариулдаггүй. Сэтгэл санаа, сэтгэлийн хөдлөлийн тухай ярьдаггүй, ичдэг. Юу ч болсон “Зүгээр ээ” гэсэн ганц хариулттай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.