Хичээлийн шинэ жил эхэллээ. Аливаад суралцах зам урт бас амаргүй ч технологийн давуу талыг зөв ашиглаж чадвал таны сурлага, амьдрал илүү амар, үр дүнтэй болох боломжтой. Энд сурагч, оюутнуудад хамгийн хэрэгтэй, сурч хөгжихөд туслах 10 аппликэйшныг танилцуулж байна.
1. Notion

Хичээлийн тэмдэглэл хөтлөх, хуваарь гаргах, төсөл, бие даалтаа тэмдэглэж, явцыг бөглөх гээд бүхнийг нэг дор хийж болдог гайхалтай апп.
Оюутнуудад бие даалт, төсөл, тэмдэглэл, хувийн төлөвлөгөөгөө эмхэлж хадгалахад төгс тохирно.
2. Google Calendar

Шалгалт, лекц, семинар, уулзалт, чухал өдрүүдээ тэмдэглэж, сануулга тавих боломжтой. Цагийн менежментээ сайжруулахад хамгийн хэрэгтэй апп. Өөрөө ч мартаж мэдэх чухал зүйлсээ заавал тэмдэглэж, сануулж яваарай.
3. Quizlet

15 настайдаа Эндрю Сатерлэнд гэх хүү энэхүү аппликэйшныг бүтээсэн байдаг. Хичээлийнхээ гол санаа, чухал үгсийг карт болгон хадгалж, тоглоомын аргаар давтах боломжтой. Шинэ үг, томьёо, ойлголтыг тогтоох хамгийн сонирхолтой арга.
4. Grammarly

Англиар эсээ, электрон шуудан, аливаа текст бичихдээ дүрмийн болон бичвэрийн алдааг автоматаар засаж өгдөг. Хичээлээс гадна өдөр тутмын харилцаанд ч хэрэгтэй. Дүрэм, үгийн зөв бичиглэл зэргийг эндээс сурч болно.
5. Duolingo

Гадаад хэл сурах сонирхолтой бүх хүнд зориулсан апп. Мөн зөвхөн гадаад хэл төдийгүй шатар, хөгжмийн нот ч сурах боломжтой болж, улам бүр өргөжсөөр байна. Тоглоомын маягаар үг, дүрэм зааж, өдөр бүр бага багаар амжилтаа ахиулна. Заавал татах ёстой аппликэйшнүүдийн нэг.
6. Khan Academy

Математик, шинжлэх ухаан, эдийн засаг, урлаг гээд олон төрлийн үнэ төлбөргүй хичээлтэй. Бие даан суралцах, ойлгомжгүй сэдвээ нэмж үзэхэд тохиромжтой.
7. Focus

Утсаа оролдохгүй байх тусгай аргачлалтай апп. Та хичээлээ болон даалгавар, чухал ажлаа хийх хугацаандаа “мод тарьж”, утаснаас аль болох хол байж, байн байн нээж үзэхгүйгээр төвлөрч чадвал мод тань ургана. Цагийн менежмент, анхаарал төвлөрүүлэхэд маш үр дүнтэй. Энэ апп 4 долларын үнэтэй бөгөөд хэрэв та хүсвэл үнэгүй хувилбаруудыг мөн оруулж өглөө.
Study bunny

8. Coursera

Дэлхийн шилдэг их сургуулиудын хичээлийг гэрээсээ үзэх боломж. Мэргэжлийн чиглэлээ өргөжүүлэх, шинэ ур чадвар сурахад үнэтэй хувь нэмэр болно.
9. Headspace

Стресс багасгаж, төвлөрөл нэмэх амьсгалын дасгал, бясалгалуудтай. Хичээлийн ачааллаа хялбархан давахад тусална. Заримдаа бие чилж, толгой өвдөж, ядарсан үедээ заавал хэрэглээрэй.