Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болж байна.


Тус сургуулийн барилга нь А, Б блок бүхий зоорьтой 3 давхар барилга юм. "Билгүүн монгол констракшн" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.






