2025-2026 оны хичээлийн жилд МУИС-д шинээр элсэн орж буй оюутнууд анхаараарай.
Энэ намар элсэж буй шинэ оюутнуудад Монгол Улсын Их Сургуулийн сургалтын албанаас оюутан болох хүсэлтээ 8-р сарын 8-ны 15:00 цагаас өмнө илгээхийг анхаарууллаа. Мөн техникийн шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2025 оны 8-р сарын 6-ны 20:00 цагаас эхлэн 2025 оны 8-р сарын 7-ны 20:00 цаг хүртэл тус сургуулийн системийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогсохыг мэдэгджээ. Тиймээс шинэ элсэгчдэдээ цагаа зөв зохицуулахыг уриаллаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНД дарж уншаарай.
“Зүрхний 9” нэртэй шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Сурагчийн ширээнд тохой зэрэгцсэн цагаасаа үерхсэн 9 найз хувь нийлүүлэн төрөлх Дорнод аймгийн ЕБС-ийнхаа төгсөгч хүүхдүүдийн сурч боловсрохыг дэмжих зорилгоор тэтгэлэг зарлажээ. “Зүрхний 9” нэртэй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөө анх удаа зарлаж байгаа 9 найз цаашид ч мөн жил бүр хувиасаа мөнгө гарган үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Тэтгэлгийн хэмжээ: 1.500.000+сар бүр “1 зүрх”-ний зөвлөгөө, уулзалт
Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНД дарж уншаарай.
Австрали улс энэ жилээс олон улсын оюутнуудад илүү боломж олгохоор боллоо
2026 онд Австрали улс гадаад оюутнуудад зориулж 295,000 суралцах байр (квот) гаргахаар төлөвлөсөн нь 2025 оныхтой харьцуулахад 25,000-аар илүү гэсэн үг.
Зарим төрийн өмчит их сургуулиудаас нэмэлт квот хүсэх боломж мөн бүрджээ.
Оюутнуудад амьдрах байр санал болгодог сургуулиудыг Австрали улсын Засгийн газраас дэмжихээр төлөвлөөд байгаа ажээ. Коллежийн түвшиний сургуулиудад визийн уян хатан нөхцөлтэй байхаар зохицуулж, их дээд сургуулиудад гадаад оюутны квотыг өндөр тогтоохоор ажиллаж байна.
Эцсийн квотыг 2025 оны 10-р сард зарлах бөгөөд сургуулиудаас тун удахгүй нэмэлт квотын хүсэлтээ авч эхлэхээр болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНД дарж уншаарай.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа.