Сагсан бөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ 8-р сарын 31-нээс 9-р сарын 7-ны өдрүүдээр Улаанбаатар хотноо явагдаж байна.
Энэ тэмцээнд Азийн шилдэг 16 баг хүч сорьж байгаа юм.
Монголын шигшээ багийнхан БНХАУ, БНСУ, Малайзын хамтаар “С” хэсэгт хуваарилагдсан.
Улмаар эхний тоглолтодоо Хятадын багт 103:45 харьцаатайгаар хожигдлоо.
Монголын багийнхан 9-р сарын 1-ний өдөр 19:00 цагаас Өмнөд Солонгосын эсрэг, 9-р сарын 2-ны өдөр 19:00 цагаас Малайзын багтай тоглох юм.
Хэсгээ тэргүүлсэн нэг баг шуудхан шигшээ наймд шалгарах бол хэсгийнхээ 2 болон 3-р байрт эрэмблэгдсэн багууд тэгшитгэлийн тоглолтыг хийнэ.
