UBLife Logo
Спорт

Монголын сагсчид 16 хүртэлх насныхны Азийн АШТ-д БНСУ-ын багт 85:59-ээр хожигдлоо

Монголын сагсчид 16 хүртэлх насныхны Азийн АШТ-д БНСУ-ын багт 85:59-ээр хожигдлоо

Сагсан бөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ 8-р сарын 31-нээс 9-р сарын 7-ны өдрүүдээр Улаанбаатар хотноо явагдаж байна.

Энэ тэмцээнд Азийн шилдэг 16 баг хүч сорьж байгаа юм.

Монголын шигшээ багийнхан БНХАУ, БНСУ, Малайзын хамтаар “С” хэсэгт хуваарилагдсан.

Улмаар эхний тоглолтодоо Хятадын багт 103:45 харьцаатайгаар хожигдсон бол Өмнөд Солонгосын шигшээд 85:59-ээр ялагдлаа.

Монголын багийнхан 9-р сарын 2-ны өдөр 19:00 цагаас Малайзын багтай хэсгээс шалгарахын төлөөх түүхэн чухал тоглолтыг хийхээр зэхэж байна.

Учир нь хэсгээ тэргүүлсэн нэг баг шуудхан шигшээ наймд шалгарах бол хэсгийнхээ 2 болон 3-р байрт эрэмблэгдсэн багууд тэгшитгэлийн тоглолтыг хийх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.