UBLife Logo
Спорт

Месси Аргентиний шигшээ багийн төлөө ахин хоёр гоол оруулж, түмэн оньсого үлдээлээ

Месси Аргентиний шигшээ багийн төлөө ахин хоёр гоол оруулж, түмэн оньсого үлдээлээ

Аргентиний шигшээ багийнхан 2026 онд болох ДАШТ-ий урьдчилсан шатанд нутагтаа хүлээж авах сүүлчийн тоглолтыг баасан гарагт хийсэн.

Венесуэлийн багтай хүч сорьсон уг өрсөлдөөнд талбайн эзэд 3:0-ээр ялалт байгуулав.

Энэ тоглолтод ахлагч Лионел Месси дубль толилуулсан. Гэвч тэрбээр хойтон жилийн ДАШТ-д оролцох эсэх талаар асуултад “Шийдсэн хариу алга. Гэлээ ч өмнө нь хэлж байсанчлан би ахин дэлхийн аваргад тоглоно гэж бодохгүй байна. Миний насан дээр ийм өндөр түвшинд өрсөлдөх тухайд бодох нь их санасан явдал” гэж хариулав.

Энэ нь Аргентиний хөгжөөн дэмжигчдын дотор түмэн оньсого үлдээсэн юм.

Тэд дараа жилийн ДАШТ-д аваргын цомоо хадгалахаар өрсөлдөнө. Зарим дэмжигчдийнх нь ажигласнаар энэ тоглолт бол Мессигийн хувьд шигшээ багийнхантайгаа хийсэн үдэлтийн тоглолт байж магадгүй ажээ.

Ямартаа ч Мессигийн Аргентиний шигшээ багийн төлөө оруулсан гоолын тоо 114-д хүрлээ. Тэрбээр шигшээ багийнхаа бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.