Есдүгээр сарын 7-ны өдөр Ховд аймагт явагдсан авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдааныг улсын заан Б.Серик, аймгийн хурц арслан М.Еркебулан нар манлайлж зодоглов.
Улс, аймгийн цолтой 64 бөх хүч сориход улсын заан Бердимуратын Серик зургаа давж түрүүлсэн.
Үзүүрт, Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн арслан Болдын Даваадалай шалгарав.
Харин Их шөвөгт, Баян-Өлгий аймгийн хурц арслан М.Еркебулан, Ховд аймгийн арслан Ц.Адъяа нар үлдсэн.
Энэ наадмын түрүү бөхийг 2.5 саяар, үзүүр бөхийг 1.5 саяар, Их шөвөгт шалгарсан бөхчүүдийг тус бүр 500 мянган төгрөгөөр байлав.
