“Хоа хоа хоа хоа хоаа…“

Намар ирчихлээ, тийм ээ? Шаргал навчис, сэрүүн бас бороотой өдрүүд, халуун уух юм, нэмээд дуу бас ном. Тэгээд мэдээж “Twilight“ марафон.
Та энэ зохиол, киног нь хэчнээн үзэн яддаг байлаа ч энэ намар заавал үзэх хэрэгтэй. Гол нь (Намар + Twilight) гэдэг өөрөө бараг л нэг зан үйл гэж ойлгож болох юм. Найзуудаараа цуглаад, эсвэл хайртай хүнтэйгээ, өмнө нь огт үзэж байгаагүй хүнд анх удаа сонирхуулаад хамт үзээрэй.

Тус бүтээл 7 хоногийн турш “The Twilight Saga“ албан ёсны YouTube сувгаар тасралтгүй ар араасаа гарах юм. Шууд энэ холбоос дээр дараад үзээрэй!
Би лав наймдугаар сард аль хэдийн үзчихсэн хэрнээ л дахин үзье гэж шийдээд сууж байна.
