UBLife Logo
Спорт

А.Баттулга боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

А.Баттулга боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Английн Ливерпүүл хотноо 9-р сарын 4-14-ний өдрүүдэд явагдсан боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 540 тулаанч хүч сорив.

Энэ наадамд Монголын 10 тулаанч өрсөлдснөөс 50 кг-ын жинд тоглосон А.Баттулга мөнгөн медаль гардсан юм.

Тэрбээр эхний шатнаа гоц мөргөөд Өмнөд Солонгосын Ён Таэ-Геүнийг 4:1-ээр, Испанийн боксчин, Европын аварга, ДАШТ-ий хүрэл медальт Мартин Молинаг 3:1-ээр, Японы Соуши Макиног 3:2-оор буулган авч финалдсан.

Харин шигшээ тулаанд Казахстаны тамирчин, 2023 оны дэлхийн аварга Санжар Ташкентбайтай хүч сорьж, 5:0-ээр ялагдлаа.

Сонирхуулахад, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг мөн хүрэл медаль атгасан юм.

Л.Алтанцэцэгийн хувьд, боксын ДАШТ-ээс хошой медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.