UBLife Logo
Дэлхий

Эзэн хаан Чарльз III, Дональд Трамп хоёр юу шийдэх вэ?

Эзэн хаан Чарльз III, Дональд Трамп хоёр юу шийдэх вэ?

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиягийн хамт Их Британид хүрэлцэн ирлээ.

Энэ бол Трампын Их Британид хийж байгаа хоёр дахь айлчлал. 2019 онд түүнийг Хатан хаан Елизавета II хүлээн авч байлаа.

Трампын онгоц Лондон хотын Станстед нисэх буудалд буухад Их Британийн ГХЯ-ны сайд Иветт Купер, хүндэт харуул угтан авсан.

Маргааш нь тэд нисдэг тэргээр Виндзорт очсон. Хүндэт зочдыг нисдэг тэрэгнээс буухад ханхүү Уильям, Кейт Мидлтон нар угтан авсан.

Дараа нь тэднийг Эзэн хаан Чарльз III, Хатан хаан нар хүлээн авлаа.

Эзэн хаан зочдынхоо хамт цэргийн жагсаал үзэж сонирхлоо. Хамгийн онцлох зүйл нь  F-35 сөнөөгч онгоц байсан юм.

Үдэш нь Виндзор шилтгээнд 160 зочинтой хүндэтгэлийн зоог болсон. Зоог барихын өмнө Эзэн Хаан “Харгис дайсан дахин Европт заналхийлж байгаа энэ үед бид холбоотнуудынхаа хамт энх тайвныг тогтоохын тулд Украиныг дэмжиж байна” гэж хэлсэн юм.

Трамп шилтгээнийг “Онцгой газар” гэж магтан, Эзэн хааныг эртний анд найз хэмээн нэрлэж байв.

Трамп, Мелания хоёр Гэгээн Георгийн сүмд очиж, Хатан хааны бунханд цэцэг өргөж,  Елизавета II-д хүндэтгэл үзүүлсэн.

Энэ үеэр Лондонд эсэргүүцлийн өргөн хэмжээний жагсаал явагдаж, жагсагчид “Трамп зайл”, “Газын зурвасын хядлагыг зогсоо” гэсэн плакат барьсан байв.

Сэтгүүлчдийн анхаарлыг АНУ-ын Тэргүүн хатагтайн хувцас ихэд татсан. Мелания бараан-саарал костюм, сонгодог хар гуталтай, маш өргөн шляп малгайтай байлаа. Шинжээчид Меланиягийн малгайны гоёл, Трампын зангианы өнгө ижил байгаа нь тэд дэлхий дахинд бат бэх гэр бүл гэдгээ харуулахыг зорьжээ гэж дүгнэжээ.

Өнөөдөр Дональд Трамп Их Британийн Засгийн газрын гишүүдтэй уулзана. Олон улсын байдал, худалдааны татварын асуудал, Украинд үзүүлэх тусламж гээд олон зүйл сэдэв байх болно.

Их Британи худалдааны татварыг багасгахыг зорих бол АНУ тэднийг Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг шаардах болно.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.