UBLife Logo
Дэлхий

Фото: Францын жагсаалд 1 сая хүн оролцоно

Фото: Францын жагсаалд 1 сая хүн оролцоно

Энэ сарын 18-нд Францад эсэргүүцлийн шинэ хөдөлгөөн, жагсаал өрнөлөө. Өнгөрсөн долоодугаар сард Засгийн газраас гаргасан эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцэн, иргэд ажил хаяж, жагсаал хийж байна. Жагсагчид улс орон даяар зам хааж, төрийн байгууллагууд, том үйлдвэрүүдийн хаалгыг хаажээ.

Есдүгээр сарын 18-ны өдрийн 11:00 цаг гэхэд Франц даяар 252 эсэргүүцлийн арга хэмжээ болж, 28,5 мянган хүн оролцсон байлаа. Үйлдвэрчний эвлэлүүд жагсаалд нийт 1 сая хүн оролцоно гэж тооцоолж байна.

Хөдөлгөөний гол төв нь нийслэл Парис. Цагдаагийн газраас одоогийн байдлаар 50 хүнийг баривчилжээ.

Парист жагсагчид 13 ахлах сургууль, нэг их сургуулийн орох хаалгыг хаасан байна.

Олон жагсагч Палестиныг дэмжсэн уриа лоозон хашгарч байв.

Трамвай, нийтийн унааны замыг хааж, Эйфелийн цамхаг хаалгаа барилаа.

 Лион, Лилль, Тулуза, Бордод мөн том хэмжээний жагсаал болж байна.

Марсельд жагсагчид цэргийн үйлдвэрийг бүслэн хааснаас ажиллагаанд нь доголдол үүсжээ. Гал сөнөөгчид жагсагчидтай нэгдсэн байна.

Реннд оюутнууд батлан хамгаалах салбарын Thales компанийн үйлдвэрийг бүсэлжээ.

Шамбери – Тулон орох машин зам хаагджээ.

Эрчим хүчний EDF компанийн ажилчид ажил хаясан тул цахилгааны саатал үүслээ.

Ерөнхий сайд болоод удаагүй байгаа Себастьян Лекорню хүнд байдалд ороод байна.

Зүүний намууд ирэх жилийн төсвийг нийгмийн аюул гэж нэрлэсэн бол Баруунтнууд Засгийн газрыг гудамж, талбайг захирч чадахгүй байна гэж шүүмжилж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.