UBLife Logo
Спорт

Physical Asia: Солонгосын хүчирхэг багийн хэн нь хэн бэ?

Physical Asia: Солонгосын хүчирхэг багийн хэн нь хэн бэ?

Netflix-ийн “Physical: Asia” реалити шоуны шилдэг 4 баг тодроод байгаа. Азийн шилдгүүдийн анхны “тулаанд” БНСУ, Япон, Монгол, Австрали гэсэн дөрвөн улс ур чадвар, ухаан мэдлэг, хүч чадлаараа шалгаран үлдсэн. Одоогийн байдлаар Японы баг дараагийн шатанд шалгарсан байгаа. Үлдсэн гурван баг “Бул эргүүлэх үхлийн тулаан”-д оролцохоор болсон. Гэхдээ тэд олстой буухиа тэмцээнд оролцоогүй гурван гишүүнтэй өрсөлдөнө. БНСУ-ын баг хүчээ нөөж, гурван эрэгтэй тамирчинтай байгаа бол Монгол, Австралийн баг тус бүр хоёр эмэгтэй, нэг эрэгтэй тамирчинтай тулалдана. “Physical: Asia” реалити шоу энэ сарын 18-нд 10-12 дугаар бүлэг гараад өндөрлөх юм. Ингээд нутгийн эзэн БНСУ-ын багийг дахин танилцуулж байна.

Ким Дон Хён – Солонгосын холимог тулааны домог. 2004 оноос мэргэжлийн тулаанд орж, нийт 28 тулалдаж, 22 ялсан. Багаасаа жүдо, хапкидо, таэквондогоор хичээллэсэн. Цэрэгт десантын ангид алба хаасан тул тэсвэр хатуужилтай. 43 настай. Албан ёсоор зодог тайлаагүй байгаа. Энэ шоунд оролцож байсан. Багийн ахлагч. Тун зөв тактик боловсруулж, жинхэнэ ахлагч гэдгээ харуулж байгаа.

Ким Дон Хён

Юн Сон Бин – Скелетоны 2018 оны олимпын аварга, ДАШТ-ий хоёр медальтай, Дэлхийн Цомын аварга. 31 настай. Скелетон төрлөөр дэлхийн медаль авсан анхны солонгос тамирчин. Эхний хоёр “Physical: 100” шоунд оролцсон, туршлагатай. Тун хөдөлгөөнтэй, тэсвэртэй. Шоунд оролцсоны дараа царайлаг залуу, сайхан залуу хэмээн нэрлэгдэж, алдаршсан. Харин энэ удаад бага зэрэг сүүдэрт байна уу даа.

Юн Сон Бин

Ким Мин Чжэ – Сырим бөхийн аварга. Монголд ирж, манай үндэсний бөхөөр барилдаж байсан удаатай. 23 настай. Үндэсний хэмжээний тэмцээнд 4 удаа түрүүлж байсан. Гол онцлог нь хүч чадал.  Залуухан, хөөрхөн хүүхэд шиг гэж хайрлагдаж байгаа.

Амотти – Бодибилдинг, кроссфитийн тамирчин, алдартай юүтүбчин. “Physical: 100” реалити шоуны хоёрдугаар улирлын аварга. Сэтгэлийн хүчээр хэнийг ч ялж болно гэсэн уриатай. 2021 онд скүтертэй явж байгаад машинд мөргүүлж хүнд осолд орсон. Эмч нар босохгүй нь гэж байсан ч эргэн их спортоо ирсэн. Багийн лидер, бүгдийг чадна.

Амотти

Жан Юн Сил – БНСУ-ын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн гишүүн асан. ДАШТ, Азийн наадамд оролцож байсан. ДАШТ-ий шагналт байрт шалгарч байжээ. 34 настай. Их спортын тамирчин тул туршлагатай, тэсвэртэй. Энэ шоунд оролцож байсан. Багана тогтоох тэмцээн дээр нэр хүнд нь ихэд нэмэгдсэн.

Жан Юн Сил

Чхве Сын Ён – 25 настай. Кроссфитийн тамирчин.  Гадаад, дотоодын олон тэмцээнд түрүүлж байсан. Кроссфит гэдэг төрөл угаасаа тэсвэр хатуужил тул Ён тэвчээр шалгасан дасгалд өрсөлдөх дуртай.

Чхве Сын Ён

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.