UBLife Logo
Боловсрол
Оксфордын их сургууль багш, оюутнууддаа ChatGPT Edu-г ашиглах боломжийг нээлээ

Оксфордын их сургууль багш, оюутнууддаа ChatGPT Edu-г ашиглах боломжийг нээлээ

Оксфордын их сургууль бүх багш ажилчид, оюутнууддаа Chat GPT хиймэл оюуны тусгай “Edu” хувилбарыг нээлттэй ашиглах боломжийг олгосон Их Британийн анхны их сургууль болж буйгаа мэдэгдлээ. 

OpenAI-аас боловсролын чиглэлээр тусгайлан боловсруулсан ChatGPT Edu-г бүтэн жилийн турш амжилттай туршсаны дараа Оксфордын их сургуулийн оюутнууд нээлттэй ашиглах боломжтой болж байна. Энэхүү программ нь зөвхөн их дээд сургуулийн академик хэрэглэээнд зориулагдсан бөгөөд бидний өдөр тутамдаа ашигладаг ChatGPT-тэй харьцуулахад нууцлалын хувьд илүү аюулгүй, өндөр хамгаалалттай ажээ. Одоогоор 750 орчим оюутан, эрдэмтэд уг программыг ашиглаж эхэлсэн байна.  

Тус сургуулийн дижитал технологи хариуцсан профессор Энн Трефетен “Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа хиймэл оюуныг нэвтрүүлж буй нь дижитал өөрчлөлтийн үйл явц дахь томоохон, сэтгэл хөдлөм алхам болж байна. Манай оюутнууд ChatGPT Edu-г суралцахад хүртээмжтэй, шинэлэг хэрэглүүр болгон ашигласнаар судлах, шинийг бүтээх үйл явцдаа шинэ боломжуудыг нээх болно” хэмээн онцолжээ. 

Эх сурвалж: BBC News 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.