UBLife Logo
Спорт

“Улаанбаатар Амазонс” өнөөдөр Азийн Аваргуудын лигт хэсгээс шалгарах эсэхээ шийднэ

“Улаанбаатар Амазонс” өнөөдөр Азийн Аваргуудын лигт хэсгээс шалгарах эсэхээ шийднэ

Сагсан бөмбөгийн Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн тэмцээн 9-р сарын 23-28-ны өдрүүдээр БНХАУ-ын Донгуан хотноо явагдаж байна.

Манай улсын Үндэсний Дээд лигийн аварга “Улаанбаатар Амазонс” багийнхан хэсгийн эхний тоглолтодоо талбайн эзэдтэй хүч сорьж, 90:74 харьцаатай хожигдсон билээ.

“Улаанбаатар Амазонс” багийнхан хэсгийн сүүлчийн тоглолтодоо 9-р сарын 25-ны өдөр 19:30 цагаас Тайванийн “Катай Лайф” багтай нүүр тулахаар зэхэж байна.

Тайванийн багийн тухайд, өнгөрсөн жил энэхүү тэмцээнд финалдсан юм. Гэлээ ч “Амазонс” багийнхан Тайванийн багийг хожиж гэмээнэ л хасагдах шатанд хүрэх бололцоотой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.