UBLife Logo
Дэлхий

Энэ өдөр түүхэнд: Танго бүжгийн тухай сонирхолтой 10 баримт

Энэ өдөр түүхэнд: Танго бүжгийн тухай сонирхолтой 10 баримт

Өнөөдөр албан ёсоор танго бүжиг төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тус бүжгийн үүссэн түүх арай эрт үед хамаарах ч 1897 оны есдүгээр сарын 29-нд Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотын Олимпо театрт “Креол шүүх” жүжгийн нээлт дээр танго бүжгийг анх албан ёсоор бүжиглэсэн гэж үздэг. Удалгүй энэ бүжиг дэлхийг эзэлсэн билээ. Ингээд танго бүжгийн тухай таны гадарлаагүй 10 баримтыг толилуулж байна.

- Танго бүжиг анх үүсэхдээ зөвхөн эрчүүд бүжиглэдэг цэнгэл байлаа. Талбай дээр гарч ирэн, бүсгүйчүүдийн анхаарлыг татах гэж хичээн бүжиглэдэг байжээ. Сонирхолтой нь хэн олон удаа өрсөлдөгчийнхөө хөл дээр гишгэсэн нь ялдаг байв. Тэр үед Аргентинд эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс хэд дахин их байжээ.

- Танго гэдэг үг нигер хэлнээс орж ирсэн бөгөөд “Бөмбөрийн хэмнэлд бүжиглэх” гэсэн утгатай гэнэ.

- Аргентин тангог Бүх цаг үеийн хамгийн “халуун” бүжиг гэж нэрлэдэг. Энэ бүжгээр хайр дурлал, үзэн ядалт, хагацал зовлон, аз жаргал гээд хүний бүхий л сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж болдог байна.

- “Танго бүжгийн хэнээрхэл” гэсэн нэр томьёо бий. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Лондон, Нью-Йорк, Парис хотуудад энэ хэнээрхэл гарч, танго-ундаа, танго-гутал, танго-тамхи гэсэн бүтээгдэхүүн гарч байлаа.

- Хэдий хүн төрөлхтөнд хайрлагдсан ч зарим оронд хоригт орж байлаа. Австрийн хаан цэргүүддээ танго бүжиглэхийг хориглож байсан бол Английн Хатан хаан танго бүжиглэхээс татгалзаж байжээ. Танго бүжгийн эх орон Аргентин ч 1930-1940 онд тангог хориглож байсан билээ.

- Тангог улс төрийн бүжиг гэж үздэг. Аргентинд ядуучууд төр засгийн эсрэг тэмцлээ танго бүжиглэж илэрхийлж байжээ.

- Жил бүрийн 12 дугаар сарын 11-нд Танго бүжгийн өдрийг тэмдэглэдэг. Учир нь энэ өдөр Карлос Гардель мэндэлсэн юм. Карлос бол жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд танго бүжгийн түүхэн дэх хамгийн агуу хүн гэж тооцогддог.

- 1909 онд анхны Танго бүжгийн ДАШТ болж байв.

- Танго бүжиг нь гимнастик, уран гулгалт зэрэг олон спортод сэтгэл санаагаа илэрхийлэхэд нь нөлөөлсөн гэж үздэг.

- 1978 оны Аргентинд болсон ДАШТ-ий албан ёсны бөмбөг нь Tango Durlast нэртэй байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.