UBLife Logo
Дэлхий

Израил Грета Тунбергийг саатууллаа

Израил Грета Тунбергийг саатууллаа

Шведийн экологийн идэвхтэн Грета Тунбергийн Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх флотыг Израилын тэнгисийн хүчин саатуулж эхэллээ. Өчигдөр Израилын ГХЯ-наас Гретагийн флотыг дайны бүсэд орж байгааг анхааруулж, чиглэлээ өөрчлөхийг шаардаад тушаал биелүүлээгүй тул баривчилж эхэлсэн байна. Тэднийг Ашдод боомтын саатуулах газарт аваачжээ.

Израилын ГХЯ-наас Зазун зурвасын далайн бүслэлтийг сэтэлж, бага хэмжээний хүнс хүргэх гэж оролдох нь дэлхийн олон нийтийн сэтгэл зүйгээр тоглох гэсэн оролдлого гэж мэдэгдсэн байна. Мөн “Грета болон тэдний найз нар эрүүл энх байгаа” гээд гэрэл зураг, бичлэгийг нь нийтэлсэн байна. Хариуд нь Тунберг “хүмүүсийн сэтгэлээр тоглох гэж амь насаа эрсдэлд оруулдаг хүн гэж байхгүй” гэж мэдэгдэж байлаа.

Гретагийн флот өмнө нь хоёр удаа бүслэлтийг сэтлэх гэж оролдоод баригдаж байв. Энэ удаад 40 орчим хөлөг онгоцоор 500 гаруй Палестиныг дэмжигчид оролцсоны дотор Франц, Италийн улстөрчид байжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.