UBLife Logo
Хөгжим
Дуучин Бэд Банни ирэх жилийн "Super Bowl Halftime" шоуны гол уран бүтээлчээр сонгогдлоо

Дуучин Бэд Банни ирэх жилийн "Super Bowl Halftime" шоуны гол уран бүтээлчээр сонгогдлоо

Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн томоохон арга хэмжээ болох “Super Bowl halftime” шоуны үеэр дэлхийн томоохон одод үзүүлбэрээ үзүүлдэг. Тэгвэл 2026 оны гол уран бүтээлчээр латин америкийн супер од дуучин, реппер Бэд Банни сонгогдсоныг өнөөдөр “Apple Music” болон “Roc Nation” зарлалаа. 

Ирэх жилийн “Super Bowl” арга хэмжээ 2026 оны 2-р сарын 8-нд Калифорни мужийн Санта Клара хот дахь Ливайс цэнгэлдэх хүрээлэнд болно. “Super Bowl halftime” бол энгийн нэг спортын тэмцээний завсарлага биш. Сүрдэм, нүсэр тайз засалт, олон зуун бүжигчид, алдартай уран бүтээлчдийн үзүүлбэрээр үзэгчдийг гайхшруулдаг. Тиймдээ ч хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай, нөлөө бүхий уран бүтээлчдийг сонгодог уламжлалтай. Энэ шоуг АНУ-д дунджаар 90-100 сая хүн, дэлхий даяар 200 гаруй сая хүн үздэг гэх тооцоолол бий. 

Латин поп, регеттон, хипхоп урсгалын супер од Бэд Банни хөгжмийн салбарын томоохон шагналуудыг түүж, шилдэг борлуулалттай дуу, цомгийн жагсаалтыг тэргүүлсэн энэ цаг үеийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг. Тэрээр 2020 оны “Super Bowl halftime” шоуны үеэр Шакира, Женнифер Лопез нарын зочин уран бүтээлчээр тайзнаа гарч байсан удаатай.

Тэрээр энэ тухай сэтгэгдэлдээ “Энэ бол миний төдийгүй бидний хувьд маш том мэдээ. Латин америкийн соёл, хөгжмийг өдий хүртэл түгээж, дэлхий дахинд алдаршуулж чадсан үе үеийн уран бүтээлчдийн хичээл зүтгэл өнөөгийн бидний замыг зассан хүчинд надад ийм боломж олдлоо. Бидний нэг “Super Bowl Halftime” шоуны тайзыг эзэгнэхээр болсон шүү гэж эмээдээ хэлээрэй” хэмээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.