UBLife Logo
Хөгжим

Намрын улиралд сонсоход яг таарсан к-поп 7 дуу

Намрын улиралд сонсоход яг таарсан к-поп 7 дуу

Навчис унаж, газар дэлхий алтан шар өнгөөр хучигдах намрын улирал нэг л онцгой. Нэг талаас гуниг төрүүлэх ч нөгөө талаас ямар нэг ид шидтэй зүйл тохиолдох гээд байгаа мэт. Солонгос поп дуунд яг энэ мэдрэмжийг төрүүлдэг, дамжуулдаг олон дуу бий. Үүнээс шилдэг долоон дууг сонгон авч, танилцуулж байна. Таалан болгооно уу.

1. BTOB - Missing You

Уйтай намрын усан бороон дунд ганцаараа суух нь гунигтай. Энэ дуу яг энэ мэдрэмжийг танд өгнө. Missing You бол хүний сэтгэлийн утсыг хөндөж, намрын улирлын чимээгүй, уйтгартай талыг харуулах юм.

2. Тэён - 11:11

Тэёны гитарын аялгуу, сайхан хоолойны ачаар энэ баллад дуу намрын үдэш таныг эрт урьдын цагаа дурсан санахад хүргэнэ.

3. Lee hi - Breathe

Намар болж, навчис унан, дахин нэг жил өнгөрч байна даа гэж бодоход гунигтай бөгөөд нулимс дусаамаар ч юм шиг. Breathe дуу яг ийм үед таныг тайтгаруулж, сэтгэлээр унах аюулаас аврах юм.

4. Ailee - I Will Go to You Like the First Snow

Намрын улирлын сүүлийн хэд хоног. Цас орж, өвөл болохыг чимээгүйхэн хүлээн суух мэдрэмж.

5. Paul Kim - Every Day, Every Moment

Халуун дулаахан энэ дуу таныг бүхэл намрын турш дагах ёстой. Таныг бодолд автуулж магадгүй ч сэтгэл санааг тань сэргээх учиртай.

6. MONSTA X - Someone’s Someone

Намрын хүйтэн үдэш сонсоход сэтгэл зүрхийг тань халааж, дулаацуулах дуу.

7. Yerin Baek - Bye Bye My Blue

Намрын бороотой өдөрт зориулсан гэмээр дуу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.