UBLife Logo
Кино

Б.Амарсайханы “ШАЛЗ” кино нээлтээ хийнэ

Б.Амарсайханы “ШАЛЗ” кино нээлтээ хийнэ

“17” продакшны найм дахь уран бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тулаант, адал явдалт төрлийн тус киноны зураг авалт өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсэн билээ.

Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон бөгөөд нээлт аравдугаар сарын 10-нд болно.

Ташрамд дурдахад, “Тавилан”, “Удирдагч”, “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бодлын хулгайч”, “Аравт”, “Үргээлэг”, “Үргээлэг-2”, “Итгэл”, “Mongolian connection”, “Under the turquoise sky”, “Хохирогч”, “Эргэж ирэхгүй намар”, “Монгол”, “Орлон тоглогч” гээд түүний тоглосон, найруулсан уран бүтээлүүд бүгд л үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг.

Б.Амарсайхан сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд л “Хохирогч” олон ангит киногоороо үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан” бол “Эргэж ирэхгүй намар”-аараа “Оскар”-ын наадамд эх орноо төлөөлөн оролцсон. Мөн “Монгол” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэж, өнгөрсөн жил “Орлон тоглогч” олон ангит киног олны хүртээл болгосон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.