UBLife Logo
Ном

Фото: Ажиа Гэгээнтний “Алтан Бумбын Алдуурал” номын нээлт боллоо

Фото: Ажиа Гэгээнтний “Алтан Бумбын Алдуурал” номын нээлт боллоо

Өнөөдөр Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганд Ажиа гэгээн Лувсантүвдэн морилж, “Алтан Бумбын Алдуурал” номынхоо нээлтийг хийлээ.

Энэхүү бүтээл нь Хөх нуураас тодорсон Монгол гэгээнтэн Ажиа Гэгээний туулсан амьдрал, намтар, оюун санааны замналыг өгүүлсэн үнэ цэнтэй ном юм. Номыг доктор, профессор М.Саруул-Эрдэнэ орчуулжээ.

Монголчууд бид Ажиа Гэгээнийг сайн мэднэ. Монголчуудын төлөө маш олон сайн үйлс хийсэн багштан энэ удаад номын нээлтээс гадна “Ахмадын хөгжлийн ордон”-оо хүлээлгэн өгөхөөр ирээд байгаа юм. Энэхүү ордныг Гэгээнтэн өөрийн санаачилга, хөрөнгө, сүсэгтэн олны хандив, тусламжаар байгуулсан юм.

Гэгээнтэн өмнө нь ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг байгуулсан. Мөн сурах хүсэл эрмэлзэлтэй залуусыг дэмжих зорилготой “Зөв” тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг.

Эрүүл мэндийн салбарынхныг урамшуулах зорилгоор “Энэрэхүйн элч” нэрэмжит шагналаа эмч, мэргэжилтнүүдэд олгодог уламжлалтай.

Өнөөдрийн нээлтийн ёслол дээр сүсэгтэн олон маш олон цугларсан байлаа. Ажиа Гэгээнтэн  ирсэн бүх хүнд адис хүртээж, хамтдаа зураг авхуулж байсан юм.

Энэхүү номын борлуулалтаас орох бүх орлого нь Энэтхэгийн Ладак хотноо орших ахмад настны асрамжийн газрыг засварлан сэлбэх буяны үйлсэд зориулагдах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...