UBLife Logo
Newsfeed

Илүү дээр “би”-г бүтээх нь буюу өөртөө итгэхэд тань туслах 9 АРГА

Ub.life
Ub.life
Илүү дээр “би”-г бүтээх нь буюу өөртөө итгэхэд тань туслах 9 АРГА

Өөртөө итгэлтэй байх гэдэг нь аливаа сорилтыг даван туулж, амжилтад хүрэх өөрийн чадвартаа итгэх итгэлийн тухай ойлголт. Судалгаагаар өөртөө итгэлтэй байдал нь сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг баталсан байдаг. Гэвч бидний олонх нь өөртөө итгэлтэй байхыг хүсдэг ч, алдаа гаргах эсвэл бүтэлгүйтэх үедээ шууд өөртөө эргэлзэж эхлэх нь элбэг.

Өөртөө итгэлтэй болох нь өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй, эерэг хүмүүсээр хүрээлүүлж, өөдрөг сэтгэлгээтэй байж, бодитой зорилго тавих зэрэг дадлуудыг хөгжүүлэхээс эхэлнэ.

Сэтгэл засалч Ханна Оуэнс хэлэхдээ:“Өөртөө байнга эргэлзэх нь дотоод сэтгэлд ч, гадаад дүр төрхөд ч нөлөөтэй. Энэ нь зөвхөн таны сэтгэлд төдийгүй бусдад таныг итгэж болохуйц, чадвартай хүн гэдгийг харуулдаг” гэжээ.

1. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Чи цор ганц. Инстаграм дээрх олны танил эсвэл хөөрхөн охид, залуустай өөрийгөө харьцуулдаг уу? Эсвэл өөрийн орлогоо найзынхаа цалинтай жишдэг үү? Харьцуулалт хийх нь байгалаас өгөгдсөн хүний төрөлх зан боловч өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд саад болдог.

2018 онд хийгдсэн судалгаагаар бусадтай өөрийгөө харьцуулах тусам атаархал нэмэгдэж, өөртөө итгэх итгэл буурдаг гэж тогтоожээ.

Өөрийгөө бусадтай харьцуулж байгаагаа мэдрэх үедээ:

  • Харьцуулж байгаагаа ойлгож, үүнийгээ зогсоо. Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдарлын замаар амьдардаг. Амьдрал өрсөлдөөн биш.

  • Талархлын дэвтэр хөтлөх. Өөрт тохиолдсон сайн сайхан зүйлс, ажлын амжилт гэх мэт хамгийн жаргалтай мөчүүдээ тэмдэглэж, бусдын амьдралаас илүүтэй өөрийн амьдралд анхаарлаа төвлөрүүл.

2. Эерэг хүмүүстэй нөхөрлөөрэйНайзууд чинь чамайг урамшуулдаг уу, эсвэл шүүмжилдэг үү? Чамайг хайрлаж, дэмждэг, эерэг энерги өгдөг хүмүүстэй хамт бай. Харин үргэлж шүүмжилдэг, өөрийг чинь дорд үзэж, таныг сул дорой мэтээр мэдрүүлдэг хүнээс зай барь. Өөртөө итгэх итгэл, эерэг хандлага хоёр салшгүй холбоотой.

3. Эрүүл мэнддээ анхаарӨөртөө итгэлтэй байхын нэг үндсэн арга бол эрүүл мэнддээ анхаарах юм. Өөрийгөө халамжилж, эрүүл мэнддээ анхааран, оюун санаагаа хөгжүүлж, бие, сэтгэлээ дэмжих нь байгалийн жамаар өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

  • Эрүүл хооллох: Шим тэжээлтэй хоол хүнс биеийг эрч хүчтэй, эрүүл байлгаж, өөртөө итгэх итгэлийг дэмждэг.

  • Дасгал хийх: Тогтмол хөдөлгөөн нь биеийн галбир, бялдрыг сайжруулна.

  • Бясалгал хийх: Өөрийгөө байгаагаар нь хайрлаж, сөрөг бодол, дотоод зөрчилөөс салахад тусална.

  • Сайн нойр авах: Нойр дутуу байх нь сэтгэл хөдлөлийг тогтворгүй болгодог.

Ханна Оуэнс хэлэхдээ:“Биедээ анхаарах гэдэг нь зөвхөн сайхан харагдах гэсэн үг биш. Өөрийн бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийг тэргүүнд тавихын нэр”.

4. Өөртөө эелдэг ханд

Өөртөө эелдэг хандах гэдэг нь алдаа гаргах, бүтэлгүйтэх үедээ өөрийгөө буруутгахын оронд өөрийгөө уучилж, өөртөө энэрэнгүй, зөөлөн хандахыг хэлнэ.

Дараагийн удаа амьдралын ямар нэг сорилттой тулгарвал:

  • Өөрийн алдааг хүлээн зөвшөөр.

  • Өөрийгөө шүүмжлэхийн оронд урам өг.

  • Бүтэлгүйтсэн ч үүнийг туршлага гэж үзэн суралц.

5. Өөдрөг бодол, эерэг хэллэг ашигла

Хэрвээ та “би чадахгүй, хэцүү байна, би дандаа бүтэлгүйтдэг” гэж боддог бол өөрийн чадвар, боломжоо хязгаарлаж, өөртөө итгэх итгэлээ бууруулж байна гэсэн үг.

  • Бодлоо шалга – Таны бодлууд үргэлж үнэн байдаггүй.

  • Эерэг яриа болгон хувирга – Өөртөө урам өгч, сорилтыг боломж гэж хүлээж ав.

Жишээ нь:

Хэрвээ та “би чадахгүй”, “хэцүү байна”, “би дандаа л бүтэлгүйтдэг, оролдоод ч хэрэггүй” гэж боддог бол, өөрийн чадвар, боломжоо хязгаарлаж, өөртөө итгэх итгэлээ бууруулж байна гэсэн үг.

Үүний оронд:

“Би чадахгүй” → “Би оролдоод үзье.”

“Би бүтэлгүйтэх болно” → “Дараа илүү сайн хийнэ.”

“Би олон нийтийн өмнө муу ярьдаг ” → “Хүн бүр сул талтай, би ч бас суралцаж чадна.”

6. Айдсаа даван туул

Өөртөө итгэлгүй учраас хойш тавьдаг зүйлээ оролдоод үз.

Жишээ нь:

Хэн нэгнийг болзоонд урих эсвэл ажилдаа ахиц дэвшил хүсэх. Ийм нөхцөлд хамгийн сайн арга нь айдсаа шууд даван туулж, сорилттой нүүр тулах юм.

Ханна Оуэнс хэлэхдээ:

“Мэдээж үүнийг хийх амаргүй. Гэхдээ бага ч гэсэн амжилт чамд хэрэгтэй урам өгнө Үүнийг нэг төрлийн ‘айдсаа даван туулах дадал’ гэж үз. Дэвшил нь чамд өөртөө итгэх итгэлийг нэмдэг”.

7. Чадах зүйлээ хий

Сайн мэддэг, чаддаг зүйлээ хийх үед ур чадвар чинь улам сайжирч, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Амжилтаа мэдрэх тусам өөрийгөө илүү үнэлдэг болно.

Өөрийн давуу талыг хөгжүүлэх нь амьдралын сэтгэл ханамжтай шууд холбоотой бөгөөд тэдгээрийг тогтмол хөгжүүлэхэд анхаар.Жишээ нь:

  • Хэрвээ та ямар нэг спортод сайн бол, долоо хоногт дор хаяж нэг удаа дасгал сургуулилалт хийх эсвэл тоглох.

  • Ажлын тодорхой үүрэгт сайн бол, тэр үүргийг илүү сайн гүйцэтгэх.

Өөрийн давуу тал дээр анхаарснаар та итгэлээ тогтвортой нэмэгдүүлж, амжилтаа бататгаж чадна.

8. “Үгүй” гэж хэлж сур

Өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх зүйл хийх хэрэгтэй ч, сөргөөр нөлөөлж болох нөхцөл байдлыг таних нь бас чухал.

Жишээ нь:

Та тодорхой нэг үйл ажиллагаанд оролцох бүртээ өөрийгөө сул дорой, чадваргүй, бусдаас дутуу мэтээр мэдэрдэг бол тэр зүйлийг дахин хийхээс татгалзаж болох юм.

Мэдээж, өөртөө эвгүй санагддаг бүх зүйлээс зайлсхийх хэрэггүй, учир нь энэ нь хувийн өсөлт, хөгжлийн нэг хэсэг байж болно.

Бүх зүйлийг хийж чадна гэж бодох нь зөв ч гэсэн — хил хязгаараа тогтоох нь ч бас өөртөө итгэх итгэлийн нэг хэлбэр юм.

9. Бодитой зорилго тавь

Хэт өндөр зорилго тавьчхаад биелүүлж чадахгүй бол үүндээ сэтгэлээр унаж өөртөө эргэлзэж эхэлдэг. Харин бодитой зорилго тавьж, түүнийгээ биелүүлэх бүрд өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

Бодитой зорилго тавих алхмууд:

  • Хийхийг хүсэж буй зүйлээ бичиж тэмдэглэ.

  • Үүнийг биелүүлэх боломжоо тооцоол.

  • Хэрвээ боломж маш бага байвал зорилго хэт өндөр байна гэж үз.

  • Зорилгоо илүү бодитой, биелэгдэхүйц байдлаар тохируул.

Жишээ нь: Жин хасах зорилготой бол, эрдэмтдийн зөвлөснөөр долоо хоногт 0.5–1 кг хасах нь эрүүл, удаан хугацаанд амжилттай үр дүн болно.

Энэ арга нь зорилгодоо нийцсэн төлөвлөгөө гаргахад туслахаас гадна, зорилгодоо хүрч өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ.

Өөртөө итгэлтэй хүн алдаа гаргасан ч урагшлах хүчтэй байдаг. Харин итгэлгүй хүн бусдын үнэлэмжид тааруулж хэт автаж, өөрийн үнэ цэнийг мартдаг.

Өдөр бүр дээрх алхмуудаас ганцыг нь ч гэсэн хэрэгжүүлж эхлэ. Өөртөө итгэх итгэл тань аажмаар өснө гэдэгт итгээрэй.

Эх сурвалж: Verywell mind

Орчуулсан: Б.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.