UBLife Logo
Дэлхий

Фото: Энэтхэг улс Гал, гэрлийн баяраа тэмдэглэж байна

Фото: Энэтхэг улс Гал, гэрлийн баяраа тэмдэглэж байна

Дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг улс гэрэл, гал дунд умбаж байна.

Энэ өдрүүдэд тус улс Гал, гэрлийн баяраа тэмдэглэж байна.

Дивали баярыг аравдугаар сарын 20-21-нд тэмдэглэдэг. Нар 17:30 цагаас хойш шингэдэг нутгууд 20-нд, өмнө нь шингэдэг хотууд 21-нд тэмдэглэдэг учиртай.

Дивали баяр нь сайн сайхан зүйл муу муухайг, гэрэл харанхуйг ялж байгааг бэлгэддэг.

Эртний Энэтхэгийн “Рамаяна” туульд гол баатар Рама сармагчин-хаан Хануманы тусламжтайгаар гүнжийг нь хулгайлсан дайсныг дарсан түүхээс үндэстэй.

Энэ баярыг Энэтхэгийн бараг бүх шашин ижилхэн тэмдэглэдэг.

Баярын үеэр кил, ладда зэрэг амттанаар бүх хөршөө дайлдаг уламжлалтай.

Гал, гэрлийн баяр тул Энэтхэгийн бүх хот гудамжаа гэрлээр чимэж, гэртээ лаа асаан, ёслолын буудлага хийдэг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.