UBLife Logo
Дэлхий

Путин хэрхэн аюул осолгүйгээр Унгарт очих вэ?

Путин хэрхэн аюул осолгүйгээр Унгарт очих вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр ойрын хугацаанд Унгарын нийслэл Будапешт хотод уулзахаар тохиролцсон. Украины дайныг зогсоох, орчин үеийн нөхцөл байдлыг өөрчлөх маш том уулзалт. Ингэхэд олон улсын хоригт орсон, дайн хийж байгаа орны тэргүүн яаж Унгарт очих болж байна? Европын холбооны зүгээс хэрэв энэ уулзалт боллоо гэхэд Европын улс бүр өөрсдөө бие даан, ОХУ-ын Ерөнхийлөгчийн онгоцыг нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх эсэхээ шийднэ гэж мэдэгдсэн билээ.

Владимир Путин яаж явах гэж байгааг хэн ч мэдэхгүй. Мэдээж газраар явж, цаг алдахгүй байх. ОХУ, Унгар нь хиллэдэггүй. Хооронд нь Украин улс байгаа. Мэдээж байлдаж байгаа орныхоо дээгүүр нисээд явахгүй. Онолын хувьд Румын, Болгар, Грек, Албани, Черногор эсвэл Хойд Македоноор дамжин, Унгарт очиж болно. Харин эдгээр улс Путинд дамжин өнгөрөх зөвшөөрөл өгөх эсэхээ өөрсдөө шийдэх юм. Олон улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж оролдох улс гарах уу?

Дайн эхэлснээс хойш ОХУ-ын олон өндөр албан тушаалтан Европт очиж байсан. Тэдний маршрутыг судлан үзье.

Сергей Лавров: Мальта, Хойд Македонид яаж очив?

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 2022 оны хоёрдугаар сараас Европын холбооны хоригт орсон. Гэхдээ НҮБ-ын гишүүн орны төлөөлөгчийн хувьд НҮБ-ын гишүүд түүнд саад болж болохгүй. Гэхдээ зарим гишүүн орон татгалздаг учиртай. 2022 оны зургаадугаар сард Лавров Сербид хоёр өдрийн айлчлал хийх гэсэн боловч Сербийн хөрш Черногор, Болгар, Хойд Македон улсууд түүний онгоцыг нэвтрүүлэхээс татгалзсанаас айлчлалаа цуцалж байлаа. Тэр цагаас хойш Лавров ганц удаа л Европт очсон. 2024 оны 12 дугаар сард Мальтад болсон ОБСЕ-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад очихдоо тэр эхлээд Туркийн нутгаар нисэж, дараа нь Египет, Ливийн эрэг дагуу 6,5 цаг нисэж байж, Мальтад газардсан байдаг. 2023 онд Хойд Македонид болсон хуралд орохдоо Европын холбооны улсуудын агаарын замаар нисэхгүйн тулд Турк, Грекээр дамжиж байлаа.

Валентина Матвиенко: Швейцарт хэрхэн очив?

Холбооны Зөвлөлийн дарга Матвиенко тусгай онгоц Украины дайн эхэлсний дараа Женевт Эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтад орохоор ирсэн. Швейцарын Засгийн газар тэр үед түүнийг хүмүүнлэгийн ажлаар ирсэн тул хэмээн орох зөвшөөрөл олгосон. Харин онгоцыг нь нэвтрүүлэхийн тулд Швейцарын Засгийн газраас Итали, Францын засгийн газарт хүсэлт гаргасан байдаг.  

Ольга Любимова: Италид очсон түүх

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ромын Хамба рамын оршуулгад оролцохоор ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова Италид ирсэн билээ. Италид очихын тулд Европын холбооны ямар нэг орноос зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин дараа нь шинэ Хамба ламын ширээнд суух ёслолд очих гэж яваад Ольга Любимовагийн онгоц Газар дундын тэнгис дээр эргэж, Москвад буцсан. Соёлын яамнаас албан ёсоор агаарын маршрут нээгдээгүй учир сайд буцаж ирсэн гэж мэдээллэж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.