Цахим спортын шинжээч, инсайдер Алексей OverDrive Бирюков телеграм хуудсандаа манай “The MongolZ” багийн гарааны өөрчлөлтийн талаар бодлоо хэлсэн байна.
Тэрээр “Яаж ч бодсон “The MongolZ” баг дотор ямар нэг маргаан гарсан нь тодорхой. Харин багаасаа гаргаж явуулахаар ямар зүйлийг Senzu хийж орхив? "StarLadder Budapest Major 2025” тэмцээний мэдүүлгээс долоохон хоногийн өмнө гараагаа өөрчилнө гэхээр нэг л том юм болж дээ” гэж таамаглажээ.
Содбаяр Techno4K Мөнхболд, Аюуш mzinho Батболд, Senzu нар дунд сургуулиасаа хамтдаа тоглож байгаа билээ.