UBLife Logo
Спорт

Mzinho: Амьдрал үргэлжилж байна. Анд найздаа сайн сайхныг хүсье!

Mzinho: Амьдрал үргэлжилж байна. Анд найздаа сайн сайхныг хүсье!

Цахим спортын “The Mongolz” багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, Азбаяр "Senzu” Мөнхболдыг гараанаас хассан талаараа мэдэгдсэн. Түүний талаар багийн анд Аюуш “mzinho” Батболд твиттер хуудсаараа дамжуулан жиргэжээ.

Mzinho “Бүх амьдралынхаа анд найзтайгаа хийсэн гайхамшигтай аялал байлаа. Тэр хамгийн эхний өдрөөс хойш надтай хамт байсан. Бид 12-13 настай байхдаа өөрсдийн стикертэй болно гээд ярьдаг байж билээ. Хоёулаа хамтдаа мейжор тэмцээний финалд шалгарч чадсандаа баяртай байна.  Амьдрал үргэлжилж байна. Анд найздаа сайн сайхныг хүсье!” гэж бичжээ.

Senzu 2023 оны есдүгээр сараас “The Mongolz” багт элссэн. "Thunderpick World Championship 2024”, “Esports World Cup 2025” тэмцээнүүдэд түрүүлсэн. 2025 оны эхний хагасын шилдэг 20 тоглогчийн 7-д бичигдэж байлаа.

"The Mongolz” баг хамгийн сүүлд сэлгээ хийсэн нь 2023 оны есдүгээр сар. Тэр цагаас хойш 410 өдөр ямар ч солиогүй, нэг бүрэлдэхүүнээрээ тоглож байгаад ийнхүү Senzu гарч байна. Энэ хооронд тэд 9 тэмцээнд түрүүлж, VRS-ийн дэлхийн чансааг толгойлж, "BLAST Austin Major” тэмцээний финалд, "Perfect World Shanghai Major 2024” тэмцээний плей-оффт шалгарч байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.