UBLife Logo
Спорт

Tрэвис: "The Mongolz" баг Senzu-гийн оронд Буриадын Майдарыг ав л даа

Tрэвис: "The Mongolz" баг Senzu-гийн оронд Буриадын Майдарыг ав л даа

Цахим спортын “The MongolZ” баг өөрийн тоглогч, 19 настай Senzu-г дахин гараанд гарахгүй гэж мэдээлсэн нь шуугиан тарьж байна. Энэ нь тус баг хоёр жилийн дотор анх удаагаа хийж байгаа өөрчлөлт юм. The MongolZ болон Senzu сүүлийн жил Монголын цахим спортын түүхийг шинэчлэн бичсээр ирсэн билээ. Тиймээс гадаадын шинжээч нар энэ шийдвэрт тун гайхаж байгаа юм. Тэднийг Будапешт хотод болох мейжор тэмцээний өмнө эрс шинэчлэл хийх гэж байна гэж үзэх хүн олон байна.

The MongolZ:

Garidmagnai “bLitz” Byambasuren

Sodbayar “Techno” Munkhbold

Usukhbayar “910” Banzragch

Ayush “mzinho” Batbold

Erdenedalai “maaRaa” Bayanbat (дасгалжуулагч)

Шинжээч Трэвис “Trav” Ландау Мотт олон нийтийн сүлжээнд:

The Mongolz багт хэдэн хувилбар санал болгоё.

1. 2026 он болтол Chinggis Warriors багийн yAmi буюу Yalalt Oyunbileg-ийг авах. Ями мейжорт ямар нэг багийн мэдүүлэгт ороогүй байна. Богино хугацааны шийдвэр бол энэ.

2. Буриадын Майдар Nocries-ийг элсүүлэх. Майдар Хойд Америкт тоглох хүсэлтэй ч The MongolZ багаас урилга ирвэл татгалзахгүй нь ойлгомжтой. Майдартай урт хугацааны гэрээ байгуулсан ч болно.

3. Украины s1mple-ийг стендин болгож авбал их хөгжилтэй байх болно” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.246.200
Ёоо тэр худ Nocries зүгээр боль тэхүү. Худлаа нэр хүнд олохын тулд Монгол ч гэж байх шиг.