UBLife Logo
Спорт

О.Сүлдхүү дэлхийн аварга Усмановтай халз барилдана

О.Сүлдхүү дэлхийн аварга Усмановтай халз барилдана

ОХУ-ын мэргэжлийн бөхийн “PWL 10” тэмцээн 11 дүгээр сарын 8-нд Москва хотын “Динамо” волейболын цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Энэхүү тэмцээнд олимпын хошой аварга Абдулрашид Садулаев, олимпын хошой медальт  Акжол Махмудов (Кыргызстан), АНУ-ын шинэ дэлхийн аварга Захид Валенсия, олимпын аварга Юи Сусаки, Парисын олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Нонока Озаки, манай Гавьяат тамирчин Т.Тулга нар барилдана.

Тэмцээнийг зохион байгуулагчдаас нэмэлт нэгэн халз барилдааныг зарласан нь манай О.Сүлдхүү байлаа. Түүний өрсөлдөгч нь Дагестаны Ахмед Усманов. 2023 оны дэлхийн аварга, Европын хошой аварга, Дэлхийн Цомын эзэн бөх. Энэ жил ОХУ-ын Гавьяат тамирчин цол хүртсэн.

Халз барилдааны танилцуулгад “Азийн АШТ-ий хоёр медальтай О.Сүлдхүү, дэлхийн аварга Ахмед Усманов нар хоёулаа ДАШТ-д амжилтгүй барилдсан. Монгол бөх тавдугаар байр эзэлсэн бол Ахмет дагах барилдаанд ялагдсан. “PWL 10” тэмцээнд тэд сайн барилдаж, амжилтгүй улирлаа ялалтаар үдэх бодолтой байгаа” гэж бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.