Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 9-нд Фүкүокад эхлэх 11 дүгээр сарын тэмцээний банцүкэг зарлалаа. Банцүкэг ёкозүна Ооносато тэргүүллээ. Котозакүра гэсэн ганц озэкитой гурван башё өнгөрч байна.

Дээд зиндаанд дэвшсэнээсээ хойш 4 башё дараалан 11 давж, тусгай шагнал хүртээд байгаа Украины Аонишики сэкивакэ боллоо. Жилд 6 башётой болсон 1958 оноос хойш хамгийн хурдан сэкивакэ болсон түүхэн амжилт тогтоолоо. Аонишики мэргэжилд ороод ердөө 13 башё барилдаад сэкивакэ болж байгаа юм. Хавайн арлын Киношикигийн 14 башё барилдаж, сэкивакэ болж байсан рекордыг нэг башёгоор давж гарлаа. Кюүшюүд тэрээр озэки цолны төлөө барилдах боломжтой болж байгаа юм. Барууны сэкивакэд Оохо жагссан бол Таканошёо, Такаясү нар комүсүби цолтой барилдана.
Исэгахама дэвжээний Күсано энэ тэмцээнээс нэрээ сольж, Ёшинофүжи нэртэй болсон. Нишикифүжи, Ошёоүми, Чиёошёома нар дээд зиндаанд дэвшсэн бол Эндо 12 жилийн дараа макүшитад барилдахаар боллоо.

Банцүкэд 598 бөхийн нэр бичигдсэн байна. Энэ жилийн Хаврын тэмцээнд 588 бөх барилдсанаас хойш 4 тэмцээний дараа дахиад сүмочдын тоо 600 хүрсэнгүй. Ах дүү Ваканохана, Таканохана барилдаж байх үед 1994 оны Зуны тэмцээнд 943 бөх барилдаж байжээ. Исэгахама дэвжээ 30, Такасаго дэвжээ 25, Хаяатэказэ дэвжээ 23 бөхтэй.
Кюүшюү башё банцүкэ
Ооносато Ёкозүна Хоошёорюү
Котозакүра Озэки
Аонишики Сэкивакэ Оохо
Таканошёо Комүсүби Такаясү
Хакүохо Маэгашира-1 Вакатакакагэ
Киришима М-2 Вакамотохарү
Хирадоүми М-3 Үра
Тамаваши М-4 Оошёома
Ёшинофүжи М-5 Шёодай
Атамифүжи М-6 Оонокацү
Чюраноүми М-7 Аби
Ичиямамото М-8 Кинбозан
Мидорифүжи М-9 Тобизарү
Дайэйшёо М-10 Котошёохо
Шиши М-11 Роога
Фүжинокава М-12 Томоказэ
Гоонояма М-13 Митакэүми
Рюүдэн М-14 Токихаяатэ
Нишикифүжи М-15 Шёонанноүми
Ошёоүми М-16 Саданоүми
Чиёошёома М-17 Асакоорюү
Мэйсэй М-18
МОНГОЛ БӨХЧҮҮД
Жюүрёо
Б-2 Асахакүрюү Р.Жамъянтогтох
З-11 Тамашёохо Э.Энхманлай
Макүшита
Б-1 Кёкүкайюү Ш.Далайбаатар
Б-3 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-5 Сэйхакүхо Ө.Дэмиджамц
З-10 Котокэнрюү Г.Билгүүн
З-21 Казэноүми Ц.Билгүүн
Б-41 Саданохикари Д.Наранцогт
З-43 Хокүтэнкай Г.Сүхбат
Б-44 Дайшёохо Ч.Шижирбаяр
Санданмэ
З-5 Тэнросэй С.Лувсангомбо
З-6 Госэйзан Б.Мөнх-Од
Жонидан
Б-11 Тацүбаяма М.Буянтогтох
З-29 Сачинофүжи Ганзориг Оргил
