UBLife Logo
Нийгэм

Өнөөдрөөс АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ

Өнөөдрөөс АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ

2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцад (ШТС) АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхлэхээр болсныг Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамнаас мэдээллээ.

2025 оны 10 дугаар сарын 28-ны өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна.

Улаанбаатар хотод:

  • Хот дотор – 5 вагон

  • Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон

  • Аршаант өртөөнд – 6 вагон

Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.

Орон нутагт:

  • Дархан хотод – 5 вагон

  • Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон, үүнээс

  • Эрдэнэт хот руу – 10 вагон

  • Сайншанд хот руу – 5 вагон

“Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун хөдөлж, шөнөдөө Сүхбаатар боомтоор орж ирэхээр байна.

Иймд, Улаанбаатар хотын түгжрэл дунд шатахуун түгээх станцуудыг цэнэглэхээр зорчиж буй түгээлтийн автомашинд зай тавьж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хамтран ажиллахыг хүсье” хэмээн холбогдох яамнаас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.