UBLife Logo
Newsfeed

Дэлхийн хамгийн баян хүнийг хаясан эмэгтэй хэрхэн амьдарч байна?

Дэлхийн хамгийн баян хүнийг хаясан эмэгтэй хэрхэн амьдарч байна?

Өнөөдөр Билл Гейтс 70 насны тэгш ойгоо тэмдэглэж байна. Гэхдээ бид түүний тухай биш хуучин гэргийнх нь тухай ярих гэж байна.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрчүүдийн нэгнээс салсан нь Мелиндагийн хувьд төгсгөл биш шинэ амьдралынх нь эхлэл байлаа. Биллтэй 27 жил хамт амьдарсны эцэст тэрээр зүгээр яваад өгөөгүй, эмэгтэй хүний эрх чөлөөний тухай ойлголтыг бүр мөсөн өөрчилсөн билээ. 2021 онд Мелинда салах өргөдлөө өгөөд Биллийг хаяад гарсан. Энэ явдлыг дараа нь Билл Гейтс “амьдралдаа гаргасан хамгийн том алдаа” гэж нэрлэсэн байдаг. Мэдээж Мелиндад ч гэсэн хэцүү байсан. Тэр энэ шийдвэрээ “амьдралын хамгийн хүнд шийдвэр” гэж нэрлэжээ.

Тэр цагаас хойш 4 жил өнгөрчээ. Дансандаа 29,3 тэрбум доллартай, 61 настай Мелинда өөрийн дүрмээр амьдарч байна. Тэрээр камерын өмнө инээмсэглэж, энд тэндхийн улаан хивсний ёслолд уригдаж, эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьж байгаа. Түүний түүх бол жирийн нэг хүчирхэг эмэгтэйн жишээ биш олон сая эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн явдал болсон юм.  

Эмэгтэй хүний эрх чөлөө, бие даасан байдал гэдэг үгийг Мелинда их дээр үеэс хэлж ирсэн. 1987 онд “Microsoft” компанид менежер болохдоо тэрээр “Эмэгтэй хүн шийдвэр гаргах бүрэн эрхтэй, мэдэлтэй байх ёстой” гэж мэдэгдэж байв. Тэнд тэр Биллтэй танилцсан. Гэрлэлээ, Женнифер, Рори, Фиби гэсэн гурван хүүхэдтэй боллоо. Гэхдээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн нэгтэй гэрлээд ч тэр үзэл бодлоосоо ухраагүй, нөхрийнхөө сүүдэрт дарагдаагүй, жирийн нэг “Гейтсийн эхнэр” болоогүй юм.

Яагаад гэр бүл салсан шалтгаанаа Мелинда маш олон нөхцөлтэй холбож тайлбарладаг. Үүний нэг нь: араар тавилт. Алдар хүндтэй нөхрийнхөө нэр хүндийг бодох, чимээгүй суухын оронд Мелинда өөртөө ашигтай, хэрэгтэй сонголт хийсэн, тэр нь ч алдаагүй. Одоо Мелинда шинэ ирээдүй бүтээж, өөртөө халамж тавин, хэнээс ч эмээхгүй, ичихгүй, аз жаргалтай инээмсэглэж байна.

Мелинда хандив, буяны ажилд идэвхтэй оролцдог. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, амьдралыг сайжруулах олон төсөл боловсруулдаг. 2024 онд тэр анх удаагаа шинэ найз эртэйгээ хамт олны өмнө гарч ирсэн. Тэр бол бизнес эрхлэгч Филипп Вон байлаа. Вон ч адилхан урьд нь Microsoft-д ажиллаж байсан. Одоо шар айргийн стартап ажиллуулдаг. Шинэ найзтай болсон ч Мелинда “хэн нэгний эхнэр, өмч” байх нь түүний зам биш гэдгийгээ байнга хэлдэг. Олон тэрбумын хөрөнгөө тэр өөрөө мэдэж зарцуулдаг. Одоо тэр Биллийн хуучин гэргий биш өөрөө брэнд болон хувирчээ. Сүүлийн үеийн гэрэл зургууд дээр Мелинда Биллтэй амьдарч байсан үеэсээ өөртөө итгэл дүүрэн, үзэсгэлэнтэй харагдаж байлаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.