Пэрис Хилтон энэ жилийн оддын Хэлоуин дүрийн салхийг хагаллаа. Мэдээж тэр ганцхан дүрд хувираагүй. Пэрис анд найз Бритни Спирсийн “Baby One More Time”, “Oops, I Did It Again” клипийг сонгосон байлаа.
Бритнигийн сурагч охины хувцас дэлхий даяар Сүнсний баяраар охид сонгодог алдартай дүр.


Хоёр дахь гоёл нь “Oops, I Did It Again” клипний комбинезон. Астронавтын дүрд тусгай жүжигчин урьж оролцуулжээ.


Гурав дахь хувиралт нь Квентин Тарантиногийн “Pulp Fiction” кино. 1994 онд гарсан киноны зурагт хуудаст тэр Ума Турман болсон. Гэхдээ киноны нэрийг “Пэрис Хилтон” болгон өөрчилсөн байна.

