UBLife Logo
Спорт

Kyxsan: “Оны шилдэг ахлагч”-аар “bLitz” шалгарах магадлалтай

Kyxsan: “Оны шилдэг ахлагч”-аар “bLitz” шалгарах магадлалтай

Цахим спортын оны шилдгүүдийг шалгаруулах “HLTV Awards 2025” ёслол ойртсоор байна. Зохион байгуулагчид шагналд нэр дэвшигчдийг зарласан бөгөөд манай “The MongolZ” багийнхан бүгд өөр өөрийн төрөлдөө дэвшээд байгаа билээ.

CS2 төрлийн “Team Falcons” багийн Дамьян “kyxsan” Стоилковски “Оны шилдэг багийн ахлагч” төрөлд түрүүлэх магадлал хамгийн өндөр гурван ахлагчийг нэрлэжээ. Тэрээр телеграм сувгийн нэвтрүүлэгт орохдоо:

1 байр — Дан “apEX” Мадесклер - Team Vitality;

2 байр — Леонид “chopper” Вишняков - Team Spirit;

3 байр — Гарьдмагнай “bLitz” Бямбасүрэн - The MongolZ гэж таамаглажээ.

“HLTV Awards 2025” ёслол 2026 оны нэгдүгээр сарын 10-нд Сербийн нийслэл Белград хотод болно.

Дашрамд дурдахад: Гарьдмагнай “bLitz” Бямбасүрэн өнгөрсөн наймдугаар сард CS2NEWS-т “Мөрөөдлийн баг”-аа нэрлэсэн юм.

Blitz Мөрөөдлийн баг: Матье “ZywOo” Эрбо, Шахар “flameZ” Шушан, Леонид “chopper” Вишняков, Данил “donk” Крышковец, Робин “ropz” Коль.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.