UBLife Logo
Спорт

Б.Очирсайхан дээд зиндааны Хакүоохог давж байна

Б.Очирсайхан дээд зиндааны Хакүоохог давж байна

Ирэх башёд мэргэжлийн сүмо бөхийн гараагаа эхлэх гэж байгаа “Исэгахама” дэвжээний бөх Б.Очирсайхан олны анхаарлын төвд байсаар байна. Учир нь тэр дэвжээндээ 4 жил хагас бэлтгэл хийж байгаад мэргэжилд орж байгаа юм. Угаасаа цолтой бөхчүүдтэй энэ олон жил хамт бэлтгэл хийснийх хүч чадал нь залуу, шинэ бөхчүүдтэй харьцуулах юм байхгүй. Одоо дээд зиндааны бөхчүүдтэй эн тэнцүү барилддаг гэх нь битгий хэл илт илүүрхдэг гэж шинжээчид үзэж байгаа.

Фүкүока дахь Исэгахама дэвжээний байранд болсон бэлтгэл дээр Б.Очирсайхан дээд зиндааны Хакүоохо, Атамифүжи нартай барилдаж, 6 давж, 4 уналаа. Сүүлийн арав дахь барилдаанд Атамифүжитэй мөргөлдөж, баруун хөмсөг нь задарсан байна. Тэр дороо ойролцоох эмнэлэгт очиж, 6 оёо тавиулаад хүрч иржээ.  

Кюүшюү башё эхлэхэд хэдхэн хоног дутуу байгаа ч Б.Очирсайхан “Гайгүй дээ. Сүртэй зүйл биш. Гэхдээ барилдааны бэлтгэл ахиж хийхгүй боллоо. Дахиад задрах аюултай. Кюүшюүд шинэ бөхчүүдтэй барилдах болохоор гэмтлээ гээд санаа зовох зүйл алга” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.