ОХУ-ын алдарт хөтлөгч Юрий Николаев 76 настайдаа энэ ертөнцийг орхин одлоо. Тэрээр монголчуудын сайн мэдэх “Өглөөний шуудан” хөгжмийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан билээ.

Энэ нэвтрүүлгийг тэрээр 15 жил хөтөлсөн бөгөөд үзэгчдийн захидлыг уншиж, захиалсан дууг нь хүргэдэг байлаа.

Хуучин ЗХУ-ын үеийн хамгийн алдартай нэвтрүүлэгт тооцогддог байсан юм.

Юрий Николаев 2007 онд хорт хавдар туссанаа зарлаж байлаа.

