UBLife Logo
Хөгжим

Рэп дуучин D.Ark хар тамхины хэргээр баривчлагдлаа

Рэп дуучин D.Ark хар тамхины хэргээр баривчлагдлаа

“Рэп дуучин D.Ark (Ким У Рим) марихуан хэрэглэж, зарсан хэргээр баривчлагдлаа” гэж NewDaily мэдээллээ. Мэдээнд дурдсанаар Мокпхо хотын Цагдаагийн газраас мөрдлөгө явуулж байгаа гэнэ.

D.Ark хэргээ хүлээхгүй байгаа бөгөөд түүний агентлагаас “Шинжилгээний хариу сөрөг гарсан. D.Ark гэмгүй” гэж мэдэгдэл гаргалаа.

D.Ark бол Хятадын Яньцзи хотын уугуул, солонгос гаралтай. 2018 онд “Show Me The Money 777” шоугаар алдаршсан. Дараа нь 2021 онд “High School Rapper 4” шоунд гуравдугаар байр эзэлж байлаа. Тэр жилээ “EP1 Genius” мини цомог гаргасан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.