UBLife Logo
Хөгжим

1990 оноос хойш анх удаа хит-парадад рэп багтсангүй

1990 оноос хойш анх удаа хит-парадад рэп багтсангүй

“Бүх урлагийн дундаас хамгийн чухал нь рэп хөгжим, хип-хоп” гэж боддог хүн та бүхний дунд цөөнгүй байгаа биз ээ. Тэгвэл тэдэнд дуулгах муу мэдээ байна. Энэ сарын хит-парадын шилдэг 40 дуунд рэп багтсангүй.

АНУ-ын албан ёсны хит-парадыг “Billboard” сэтгүүл гаргадаг. Энэ сэтгүүл 1894 оноос гарч эхэлсэн гэж байгаа. Харин анхны хит-парадаа 1936 оны нэгдүгээр сарын 4-нд гаргаж байжээ. 1979 оны Шилдэг 40 дуунд анх удаа рэп дуу орсон нь Нью-Жерсигийн “The Sugarhill Gang” гурвалын “Rapper's Delight” дуу.

Харин 1990 оноос хойш гарсан бүх хит-парадад рэп дуу байнга орж байсан төдийгүй оргил үедээ чансааг тэргүүлж явлаа. “Billboard” сэтгүүлийн шинжээчдийн үзэж байгаагаар рэп дуу 2020 онд дээд хэмжээндээ хүрсэн, тэр үед АНУ-ын хөгжмийн зах зээлийн 30 хувийг тэд эзэлж байжээ.

Харин энэхүү уламжлал 2025 оны аравдугаар сард тасрах учиртай байжээ. Аравдугаар сарын 25-нд Шилдэг 40 дууны хит-парадаас Kendrick Lamar, SZA нарын “Luther” дуу унаснаар 1990 оноос хойш анх удаа буюу 35 жилийн дараа Америкийн шилдэг 40 дуунд рэп хөгжим багтсангүй.

Ямар дуу хит-парадыг тэргүүлж байгаа нь таны сонирхлыг татаж байгаа байх. Мэдээж Тейлор Свифт “The Fate of Ophelia” дуутайгаа оргилд гялалзаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.