UBLife Logo
Лавлах

Улаанбаатарт өнөөдөр 1-3 градус хүйтэн байна

Улаанбаатарт өнөөдөр 1-3 градус хүйтэн байна

Өнөө маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна. Маргааш буюу 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 14-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28, өдөртөө 6-11 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө +1-4 градус хүйтэн байна.

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.