UBLife Logo
Newsfeed

Шаазан урлаач Х.Хадхүү “Өндөр Гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгээ маргааш нээнэ

Шаазан урлаач Х.Хадхүү “Өндөр Гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгээ маргааш нээнэ

Өндөр Гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр Гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнг маргааш “Богд хааны ордон музей"-д нээнэ. Тус үзэсгэлэнг Өндөр гэгээний мэндэлсэн өдөр буюу намрын адаг сарын 25-нд нээж буй юм. Уг үзэсгэлэнг 11-р сарын 14-21-ны хооронд дэлгэх бөгөөд үнэ төлбөргүйгээр нийтэд хүртээл болгох аж.

Монголын төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээний мутрын бүтээлүүдийг орчин цагтай уялдуулан түүний дэг сургуулиар шаазангаар урлаж, шаазан урлалаар дамжуулан Өндөр гэгээний бүтээлийг дэлхий нийтэд сурталчлах, Монгол үндэсний уламжлалт өв соёлыг ирээдүй хойчдоо таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой “Их Монгол төсөл”-тэй хамтран тус үзэсгэлэнг нээж байгаа юм.

Ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү нь 40 орчим жил Өндөр гэгээн Занабазарын хийцийг шимтэн судалж, уран бүтээлийнхээ сэдэв болгон “21 дарь эх” болон түүний хийцийн бүтээлүүдийг шаазан, керамикаар урлаж байна. Мөн монгол ахуй, ёс заншил, түүхэн хүмүүстэй холбоотой шаазан урлал бүтээдэг. Тэрээр олон удаагийн давтан задаргаат хэв авалт, төрөл бүрийн материалын цутгалт, паалан болон будалтын дэс дараалал, өндөр температурын давтан шатаалт зэрэг шат ахисан олон нарийн технологи бүрийг уйгагүй судлан, залгаасгүй цутгаж уран бүтээлээ хийдэг онцлогтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.